ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл яс үе суулгах мэс заслыг амжилттай хийжээ ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл яс үе суулгах мэс заслыг амжилттай хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл яс үе суулгах мэс заслыг амжилттай хийжээ

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Энэхүү мэс засал нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд гадаад улсад хийгддэг өндөр өртөгт тусламж үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл болон их эмч Ц.Батбаяр, А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Г.Ганцэрэн, Ү.Урандолгор нар багтжээ.

Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд доод мөчдийн ясны эмгэг болон төрөлхийн согог, ясны хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм.

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659810
0 эможи

keyboard_arrow_up