Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталлаа.

Сайдын зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нарыг сонголоо.

Энэ сарын 16-ны өдөр шинээр бүрэлдсэн Сайдын зөвлөл анхны хурлаа хийж, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл” сэдвээр мэдээлэл сонслоо. Хуралдааны үеэр Сайд Т.Мөнхсайхан зөвлөлдөө аль болох олон салбарын төлөөлөгчдийг багтаахыг зорьсноо онцлоод салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь ярилцан хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо.













 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659692
0 эможи

Зочин
2024-10-21 21:23
Шоудах биш ажлаа хий! Эруул мэндийн салбар унэхээр хунд бна!!!
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up