ФОТО: ХӨСҮТ “Хүүхдийн сүрьеэгийн тасаг“-тай боллоо ФОТО: ХӨСҮТ “Хүүхдийн сүрьеэгийн тасаг“-тай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: ХӨСҮТ “Хүүхдийн сүрьеэгийн тасаг“-тай боллоо

2024 оны 10 сарын 14

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Найрамдал Ротаракт клубтэй хамтран өнөөдөр "Сүрьеэгийн хүүхдийн тасаг"-ийг тохижуулж, ашиглалтад орууллаа. 

Үйл ажиллагааг нээж, ХӨСҮТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ "Манай улсын хэмжээнд сүрьеэ өвчин сүүлийн жилүүдэд ялангуяа хүүхдүүдийн дунд ихээр бүртгэгдэж байгаа нь бидний анхааралд байх ёстой ноцтой асуудал юм. Тиймээс бид Хүүхдийн сүрьеэгийн тасгийг нээж байна. Өнгөрсөн 2023 онд сүрьеэгийн нийт 2,354 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 174 нь хүүхдүүд байв. Сүрьеэ нь удаан хугацааны эмчилгээ шаарддаг, эмчилгээ нь хамгийн багадаа зургаан сар ба түүнээс удаан хугацаагаар үргэлжилдэг. Энэ хугацаанд гэр бүлүүд ихээхэн дарамтанд ордог учир нь өвчтэй хүнийг асрах шаардлагатай болдог тул ажлын байр, эдийн засгийн хүндрэлүүд үүсэх нь элбэг. Өвчтөн бүр эрүүл мэндийн хувьд сорилттой нүүр тулгарахын зэрэгцээ сэтгэл санааны хувьд ч амаргүй байдлыг даван туулж байгаа нь ойлгомжтой. Иймээс эмчилгээний орчин нь өвчтөний эрүүл мэнд, ялангуяа сэтгэл санаанд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Өвчтөн тав тухтай, сэтгэл зүйн хувьд тайван байх орчин бүрдүүлэх нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

2023 оны зургадугаар сард Найрамдал Ротаракт клубээс санаачилсан “Dream Corner” төсөлд бид оролцож, хүүхдийн сүрьеэгийн тасгийг тохижуулах төсөлд амжилттай шалгарсан.

Найрамдал Ротаракт клуб нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 90 гаруй гишүүдтэйгээр олон нийтийн төлөөх сайн дурын үйл ажиллагааг амжилттай явуулж буй клуб юм. Тэдэнд энэхүү чухал санаачилгыг гаргаж, бодит байдал болгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мөн өвчтөний эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархаж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Хүүхдийн сүрьеэгийн тасаг нь өвчтөн хүүхдүүдэд зориулан тусгайлан тохижуулсан, өвчтөний сэтгэл санааг дэмжих орчин бүрдүүлсэн аж. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659485
0 эможи

keyboard_arrow_up