Т.Мөнхсайхан: Чанартай, хямд үнэтэй эмээр хангах ажил ИРЭХ САРААС хэрэгжинэ Т.Мөнхсайхан: Чанартай, хямд үнэтэй эмээр хангах ажил ИРЭХ САРААС хэрэгжинэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Чанартай, хямд үнэтэй эмээр хангах ажил ИРЭХ САРААС хэрэгжинэ

2024 оны 9 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Яамны зүгээс  Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр ханган нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрч, эмийн зохицуулалт, хяналтын чиг үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг хэмээн үнэлэгдсэн улс орнуудын үйлдвэрлэгчидтэй эм, эмийн бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр яриа хэлэлцээг идэвхитэй хийж буй.
 
Энэ ажлын хүрээнд сайд Т.Мөнхсайхан тус улсад ажлын айлчлал хийж, эм үйлдвэрлэгч  шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай хэд хэдэн уулзалтыг хийгээд байна.
 
Тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын эм, биобэлдмэл үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага, тус холбоонд харьяалагдах эм үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Сайд Т.Мөнхсайхан төрийн зүгээс эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эм хангамжийн салбарт авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар оролцогчдод танилцуулж, зарим үйлдвэрлэгчидтэй хоёр талын тусгайлсан уулзалтуудыг хийв. Дээрх уулзалтуудад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 
Эм үйлдвэрлэгчтэй эмийн үнийн хэлцэл хийснээр эмчилгээний өндөр үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр төрөөс эмэнд зарцуулах зардлыг бууруулах төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой. Эхний ээлжинд төрийн эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм болон эмчийн жорд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, өргөн хэрэглэгддэг тодорхой нэр төрлийн эмүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад импортлох нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659136
1 эможи

Зочин
2024-10-21 16:47
Сайдын бодолд талархая
Зочин
2024-09-26 23:38
Сайд минь үнэн хэлж байгаа бол талархууштай байна шүү!! Эмээр бизнес хийдэг шунал дийлддэггүй юмнуудыг шахах л хэрэгтэй байна!!!
keyboard_arrow_up