Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болсон байна.

“Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан” нь 43 үндсэн гишүүн, 25 сайн дурын гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 аймгийн хэмжээнд 14 төсөл хэрэгжүүлж, 6 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр шүд, амны хөндийн үзлэг эмчилгээ хийжээ. Мөн давхардсан тоогоор 12 мянга гаруй эцэг эхчүүдэд “Do we need teeth?” нэртэй сургалтыг амжилттай зохион явуулсан байна.  

Б.Бадамцэцэг нь "Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг"-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд алслагдмал аймаг сумдын нийт 7 мянга гаруй иргэдэд үзлэг сангийн үйл ажиллагааны хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийгээд байна.

Б.Бадамцэцэгийн нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хийсэн дээрх сайн үйлсийн аяныг үнэлж, “Шүдний эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг уялдуулан, орон нутагт хэрэгжих цар хүрээг нэмэгдүүлэхээр хамтран ажиллахаар болжээ.

Б.Бадамцэцэг нь бүс нутгийн иргэдэд тулгарч буй шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 онд “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г үүсгэн байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658880
1 эможи

АМИН
2024-09-14 13:41
"Үндэсний шүд" гэж бас байнаа???????????? Салбарын шүд гэж бас байх уу?
keyboard_arrow_up