Б.ДАМДИНДОРЖ: Японы эзэн хааны нэрэмжит Кюшү ИС-тай эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд хамтран ажиллана Б.ДАМДИНДОРЖ: Японы эзэн хааны нэрэмжит Кюшү ИС-тай эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.ДАМДИНДОРЖ: Японы эзэн хааны нэрэмжит Кюшү ИС-тай эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль Японы эзэн хааны нэрэмжит Кюшү их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар хоёр сургууль тархи, мэдрэлийн болон бусад нарийн мэргэжлийн мэс засал, судалгааны ажил, оюутан солилцоо зэрэг анагаахын шинжлэх ухааны бүхий л салбараар хамтран ажиллах юм.

Үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж болон албаны удирдлагууд, Японы эзэн хааны нэрэмжит Кюшү их сургуулийн ерөнхийлөгч Ташуро Ишибаши болон бусад албаныхан оролцсон юм. 

Arslan.mn

АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх тал дээр их анхаарч ажиллаж байгаа. Иймээс их сургуулийн эмнэлгүүд төдийгүй үндэсний томоохон эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, эмч солилцоо хийх зэрэг ажлуудыг хийж байна.

Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь гадны томоохон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургуулиудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Япон Улсын хамгийн том сургуулиудын нэг төдийгүй дэлхийн шилдэг эмч, мэс засалч нарыг бэлтгэдэг Японы эзэн хааны нэрэмжит Кюшү их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд тус сургуультай хамтран тархи мэдрэлийн болон бусад нарийн мэс заслыг хөгжүүлэх, оюутнуудаа оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, Япон улсаас оюутан урьж суралцуулах, зайн оношилгооны эмчилгээ, үйлчилгээг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Кюшүгийн их сургуультай хамтран эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон зорилт тавиад бэлтгэл ажлыг хийгээд явж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Arslan.mn

Японы эзэн хааны нэрэмжит Кюшү их сургуулийн ерөнхийлөгч Ташуро Ишибаши:

Өнөөдөр бид Монгол Улсын АШУҮИС-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэ хүрээнд бид анагаахын шинжлэх ухааны бүхий л түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Бид анх удаа тус санамж бичгийг байгуулж байгаа бөгөөд маш их баяртай байна. Япон Улсад эзэн хааны нэрэмжит долоон их сургууль байдаг бөгөөд манай сургууль тэдний нэг нь юм. Манай сургууль байгуулагдаад 120 гаруй жил болсон бөгөөд хичнээн оюутан суралцсан эсэхийг хэлэх боломжгүй. Маш олон оюутан төгссөн. Өнөөдрийн байдлаар 20,000 гаруй оюутнууд суралцаж байгаа.

Манай их сургуульд маш сайн суралцдаг Монгол оюутнууд их суралцдаг бөгөөд бид АШУҮИС-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжтой болсондоо баяртай байгаа.

Arslan.mn

АШУҮИС нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд гадны томоохон их сургуулиуд болон эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж байгаа бөгөөд Япон Улсын Нагояа их сургууль, Жичигийн анагаах ухааны их сургууль, Каназава их сургуультай хамтран ажиллаж байгаа билээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658286
1 эможи

Zorigt
2024-08-19 13:04
Amjilt husye
keyboard_arrow_up