Б.БАТЦЭРМАА: АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭН АЛАГ ҮРСИЙГ НЬ АНХ ТОСОЖ АВНА ГЭДЭГ ТЭР БОЛГОН ХҮНД ЗАЯАДАГГҮЙ ХУВЬ ЗАЯАТАЙ МЭРГЭЖИЛ Б.БАТЦЭРМАА: АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭН АЛАГ ҮРСИЙГ НЬ АНХ ТОСОЖ АВНА ГЭДЭГ ТЭР БОЛГОН ХҮНД ЗАЯАДАГГҮЙ ХУВЬ ЗАЯАТАЙ МЭРГЭЖИЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.БАТЦЭРМАА: АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭН АЛАГ ҮРСИЙГ НЬ АНХ ТОСОЖ АВНА ГЭДЭГ ТЭР БОЛГОН ХҮНД ЗАЯАДАГГҮЙ ХУВЬ ЗАЯАТАЙ МЭРГЭЖИЛ

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Олон улсын "Эх баригчдын өдөр"-ийг тохиолдуулан  ЭНЭҮТ-II эх баригч, Төрсний дараах тасгийн арга зүйч Б.Батцэрмаатай ярилцлаа.

-Сайн байна уу? Та өөрийнхөө намтараас товч яриач ?

Намайг Банзрагч овогтой Батцэрмаа гэдэг. Улсад одоо 17-дахь жилдээ ажиллаж байна. Анх ЭХЭМҮТ- ЭБЭЭ-н төрөх тасгаас ажлын гараагаа эхлэж, тасралтгүй 15 жил Төрөх тасагт ажлаад 2022-оноос ЭНЭҮТ Төрсний дараах тасгийн ахлах эх баригч одоог хүртэл хийж байна.

-Та яагаад эх баригч мэргэжлийг сонгосон бэ?

Хүүхэд ахуй цагаасаа хойш л эх баригч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль-д орж “эх баригч” гэсэн бие даасан эх нярайн  тусламж үзүүлэх мэргэжлээр суралцахаар орж байсан.

-Энэ мэргэжил бусад мэргэжлээс юугаараа ялгаатай гэж та боддог вэ? Таны сэтгэлд үлдсэн агшин байдаг уу? Байдаг бол ямар.

Айл гэрт аз жаргал бэлэглэн алаг үрсийг нь анх тосож авна гэдэг тэр болгон хүнд заяадаггүй хувь заяатай мэргэжил гэж боддог. Үүгээрээ бусад мэргэжлээс ялгаатай.

Дурсамж гэвэл –“Анх сургуулиа төгсөөд сумын эмнэлэгт очиж эх баригчийн ажлаа хийж байхдаа анхны төрөгч эхээ хүлээн аваад яахаа ч мэдэхгүй эх бариад  гаргаж байхад нярайлсан  эхийн ээж аав нь мундаг сайн эх баригч болж ирж дээ гээд үнсээд гаргаж байлаа. Энэ үед ээж минь төрөхийн хаалганы гадаа халуун савтай цай барьцан зогсож байсан үе сэтгэлд тод байдаг даа. Хожим бодоход шинэ төгсөж ирсэн охиноо яах бол гэж санаа зовсон доо л тэнд зогсож байсан байх. Гэтэл тэр хүн одоо хэдийнээ энэ мэргэжлээрээ ажиллаад 17жил болж 9,000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулж эх нярайн тусламжийг үзүүлэн дунд үеийн эх баригч болчихоод гүйж явна даа.

-Эх баригч мэргэжлийг сонгохоор эргэлзэж байгаа залуусд та энэ мэргэжлийн гайхамшигийг хэлвэл юу гэж хэлэх вэ?

Залуу хойч үедээ захиж хэлэхэд мэргэжилдээ дурлаж, чадварлаг сайн эх баригч болоорой гэж хэлье дээ. Энэ мэргэжил бол Эх орныхоо ирээдүйн иргэдийг тосон авч Монгол эх орноо хөгжүүлэхэд том хувь нэмэр буй үнэт мэргэжил юм шүү. 

Эх барих  мэргэжлийн талаар багахан ч гэсэн ярилцсан танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657366
0 эможи

keyboard_arrow_up