СКҮҮТЭР, СУРРОН дугуйны гэмтлээр 418 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ СКҮҮТЭР, СУРРОН дугуйны гэмтлээр 418 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СКҮҮТЭР, СУРРОН дугуйны гэмтлээр 418 хүн Гэмтлийн эмнэлэгт ханджээ

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Унадаг дугуй, скэйтборд, скүүтерээс унаж бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг  ГССҮТ-өөс хүргэж байна.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт скүүтер болон суррон дугуйн гэмтэл авч, хандсан үйлчлүүлэгчдийн тоон мэдээллийг танилцуулав. 

Тодруулбал

  • 2022 онд нийт 153,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 96
  • 2023 онд нийт 168,280 хүн тусламж үйлчилгээ авснаас 266 
  • 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 55,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 56 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Ингэснээр скүүтер болон суррон дугуйн гэмтлийн улмаас нийт 418 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авсан байна. 

Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг скүүтер, скэйтборд, дугуйнаас унаж гэмтэхээс сэргийлээрэй.

Дугуйт хэрэгслийг унахдаа юуг анхаарах вэ?

  • Өөрийн биеийн жин, өндөр, насны онцлогт тохирсон унадаг дугуй, скүүтер, скэйтборд сонгож унах,
  • Зориулалтын өмсгөл, хэрэгслийг заавал хэрэглэж, хөдөлгөөнд оролцох,
  • Тохой, өвдөг, бугуйдаа хамгаалалт зүүх,
  • Зориулалтын малгай, тод өнгийн хувцас өмсөх,
  • Унадаг дугуй, скүүтер, скэйтборд унаж байх үедээ анхаарал сарниулахуйц, харагдах орчноос тусгаарлах гар утас, таблет, чихэвч зэргийг хэрэглэхгүй байх,
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр унадаг дугуй скүүтер, скэйтбордтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Унадаг дугуй, скүүтер, скэйтбордыг зөвхөн явган хүн болон тусгай тэмдэглэсэн замаар унаж хөдөлгөөнд анхаарал болгоомжтойгоор оролцохыг зөвлөж байна. 
  • Дугуйт хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657224
2 эможи

Иргэн
2024-05-30 00:49
Хоригдоочээ!!! Энэ хогоор яадаг юм бэ?
Зочин
2024-05-29 21:46
Аймшигтай! Хориглох шаардлпгатай байна, хуний амьнаас илуутэй юу бацх юм бэ!!!
keyboard_arrow_up