Б.ДАМДИНДОРЖ: Эрүүл ирээдүйг бий болгохын тулд хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг олгоно Б.ДАМДИНДОРЖ: Эрүүл ирээдүйг бий болгохын тулд хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.ДАМДИНДОРЖ: Эрүүл ирээдүйг бий болгохын тулд хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг олгоно

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг заах багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулах, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Багш, Эрүүл мэндийн боловсрол, Арга зүй” хөтөлбөрийг баталсан.

Энэ хүрээнд АШУҮИС, МУБИС хамтран Эрүүл мэндийн багш, эрүүл мэндийн арга зүйчийг Япон Улсын туршлагаар бэлтгэх сургалтыг өнөөдөр эхлүүлж, талууд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын Эрүүл Монгол хүн төсөл хариуцсан албаны дарга О.Чимидсүрэн, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, МУБИС-ийн ректор Ж.Батбаатар болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд монгол хүний эрүүл мэндийг цогцоор нь хамгаалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлах, урьдчилан сэргийлэх талаар цогц бодлого юм.

Монгол Улсын хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаанд амьдралын буруу хэв маяг нөлөөлөх нь их байна. Тиймээс хүүхдэд бага наснаас нь буюу цэцэрлэгт байхаас нь эхэлж эрүүл мэндийн боловсролыг зааж, эрүүл эмьдралын хэв маягийг заах хэрэгтэй. Үүнийг хүүхдүүдэд заах хүмүүс бол багш нар юм.

АШУҮИС нь МУБИС-тай хамтран эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлж байна. Ингэснээр хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь олгох боломж нээгдэж байна.

Arslan.mn

МУБИС-ийн ректор Ж.Батбаатар:

Хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол маш чухал байна. Тиймээс энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн багш, арга зүйчийг бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа. Нийгэмд чанартай сайн боловсон хүчнийг бэлтгэх нь их сургуулиудын үүрэг бөгөөд манай хоёр сургууль энэ тал дээр анхаарч, хамтран эрүүл мэндийн багшийг бэлтгэх болсондоо баяртай байна. Энэ жилээс эхэлж элсэлтээ авч эхлэх бөгөөд АШУҮИС-тай хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлснээр илүү их судалгаатай, нарийн мэргэжлийн профессоруудтай хамтран ажиллах юм. Ингэснээр энэ чиглэлээр төгсөж буй оюутнуудын чанар сайжирна гэж харж байгаа”

Arslan.mn

Эрүүл ирээдүйг бий болгохын тулд хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсролыг олгоно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657063
1 эможи

Зочин
2024-05-23 11:19
энэ эрүүл мэндийн өвчлөлийн бүхийл асуудлыг арилгах арга байдаггүй юм уу манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ?ханиад томуу сүрьеэгээр өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-05-23 11:19
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-05-23 11:18
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-05-23 11:18
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачих хэрэгтэй эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-05-23 11:18
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу?
keyboard_arrow_up