Ш.АЛТАНТУЯА: Хүүхдийн “ХОРТ ХАВДРЫН“ эмчилгээ нэг шатаар ахилаа Ш.АЛТАНТУЯА: Хүүхдийн “ХОРТ ХАВДРЫН“ эмчилгээ нэг шатаар ахилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ш.АЛТАНТУЯА: Хүүхдийн “ХОРТ ХАВДРЫН“ эмчилгээ нэг шатаар ахилаа

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

“ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДРЫН ЭМИЙН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ДЭЛХИЙН ПЛАТФОРМ” санаачлагад сонгогдсон зургаан орны нэг болох Монгол Улсад эхний ээлжийн эмийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа болон бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ “ДЭМБ-аас АНУ-ын Хорт хавдрын судалгааны хүрээлэнтэй хамтран хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хөтөлбөрт Монгол Улс шалгарч, хүүхдийн хавдар өвчинд хэрэглэх 35 төрлийн эмийг таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй авах боломжтой боллоо. ЭМЯ-ны зүгээс эх, хүүхдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа:

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь тэргүүлэх есөн чиглэлдээ хүүхдийн хавдрын эмчилгээ, оношилгоог цогцоор нь сайжруулна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Манай төв нь улсын хэмжээнд хавдраар өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авч, эмчилж, оношилдог байгууллага юм. Өнөөдрийн байдлаар 24 ор, таван хөнгөвчлөхийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Жилд ойролцоогоор 70-80 хүүхэд хавдрын өвчнөөр оношлогдож байна. Хүүхдийн хавдрын шалтгаан нь тодорхойгүй бөгөөд эрт оношлогдох тусмаа эмчилгээ үр дүнтэй байдаг. Эмчилгээний үр дүнд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь эмийн чанар юм.

ЭМЯ, ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг дэмжиж хавдрын үед хэрэглэгдэх хамгийн чанартай эмийг нийлүүлж эхэлж байна. Таван жилийн хугацаанд 35 төрлийн эмийг нийлүүлэхээр болсон. Ингэснээр эмчилгээний чанар сайжирч, хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх боломжтой болж байна.

Arslan.mn

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскаланте:

Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, түнш байгууллагуудтай хамтран ажиллаж энэхүү хөтөлбөрийг эхлүүлээд байна. Бид хорт хавдартай хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах, эмчилгээг эрт эхлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас ажлын хэсэг ирж, хорт хавдрын нөхцөл байдал ямар байгаа талаар дүгнэлт хийх, эмнэлгийн чадавх, тандалтын тогтолцоо, систем, ажиллах боловсон хүчин, шинэ эмчилгээ, шинэ оношилгооны талаар судалгааг хийж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657053
0 эможи

keyboard_arrow_up