Нэгдүгээр төв эмнэлэг Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна Нэгдүгээр төв эмнэлэг Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр төв эмнэлэг Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Тайваний цэргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Тайваний Цэргийн нэгдсэн эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд хэд хэдэн эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайваньд сургаж мэргэшүүлэхээс гадна олон улсын стандартад нийцсэн, хиймэл оюун ухааны тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэг уншдаг аппарат хандивлаж байв. Улмаар тус эмнэлгүүд дээр сургалт семинар зохион байгуулж, хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлсэн байдаг. Эдгээр ажлууд нь Тайвань Монголын эрүүл мэндийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн том жишээ юм.

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хувьд Тайваний Цэргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран цар тахлын үеэр цахимаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан билээ. Тайваний Цэргийн нэгдсэн эмнэлэг нь Тайваньдаа зургаан жил дараалан Дэлхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт (Health Care Index)-ээр тэргүүлсэн бөгөөд бүх иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг орны нэг юм. Цаашид Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн зүгээс Тайваний Төлөөлөгчийн газар, Тайваний Олон улсын эрүүл мэндийн сургалтын төв (TIHTC) болон Тайваний эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллаж, Тайваний туршлага, мэдлэгийг нэвтрүүлснээр хоёр орны эрүүл мэндийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хөгжүүлэх боломжтой болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657000
1 эможи

Зочин
2024-05-17 02:20
Амжилт хүсэн ерөөе
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up