Нярайг төрсний дараа 72 цагийн дотор 5 дусал цусаар төрөлхийн эмгэг байгаа эсэхийг нь оношилж, илрүүлэх боломжтой боллоо Нярайг төрсний дараа 72 цагийн дотор 5 дусал цусаар төрөлхийн эмгэг байгаа эсэхийг нь оношилж, илрүүлэх боломжтой боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нярайг төрсний дараа 72 цагийн дотор 5 дусал цусаар төрөлхийн эмгэг байгаа эсэхийг нь оношилж, илрүүлэх боломжтой боллоо

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

Дөнгөж төрсөн нярайн ердөө 5 дусал цусаар төрөлхийн эмгэг байгаа эсэхийг нь оношилж, илрүүлэх 6 дах төв Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ. Энэ үеэр АШУҮИС-ийн багш доктор, профессор Н.Хүрэлбаатараас тодрууллаа.

“Нярайг 24-72 цагийн дотор л төрөх тасагтаа байхад нь энэ шинжилгээг өгч аливаа эмгэгийг эрт илрүүлэн эмчлэх нь илүү ач холбогдолтой”

Сайн байна уу Та. Төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт үед нь илрүүлэх төв нэгээр нэмэгдлээ. Эрт илрүүлгийн ач холбогдол, эмнэл зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Шинэ төрсөн хүүхэд бүрийг төрөлхийн эмгэгтэй байна уу үгүй юу гэдгийг шинжлэн эрт үед нь илрүүлэх тогтолцоог Монгол улс бүрдүүлчихлээ. Төрөлхийн эмгэгтэй эсэхийг илрүүлэх зургаан төв нээгдлээ. Хүний нөөцөө ч бэлдчихлээ. Үндсэндээ 360 гаруй эмч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Даатгалын сангаас шинжилгээнд хамрагдах хүүхдийн зардал болох тавин хоёр мянган төгрөгийг дааж байна. Сайдын тушаалаар эмч эмнэлэгийн байгууллагууд шинээр төрж буй хүүхэд нэг бүрийг тус шинжилгээнд хамруулах үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт төр засгийн тогтолцоо нь бий болчихлоо. Хоёр дах хамгийн чухал зүйл нь эцэг эхчүүд, манай ард иргэд оношилгоог их зөвөөр ойлгож хүлээн авч өндөр ач холбогдол өгч улмаар төрсөн хүүхэд нэг бүрийг оношилгоод хамруулах нь их чухал байгаа юм. Энэ шинжилгээ бол хоруу чанар байхгүй. Хүүхдэд янз бүрийн тариа хийхгүй. Хүүхдийн цусыг өсгийнөөс нь аваад шинжилгээнд хамруулна.

Төрснөөс хойш 24-72 цагийн дотор л төрөх тасагтаа байхдаа тухайн шинжилгээг өгнө. Ер нь бол манай хүүхэд эрүүл байна гэж тодорхойлох нь маш чухал. Төрөлхийн гажигтай бол эрт үед нь илрүүлээд эмчлэх нь ихээхэн ач холбогдолтой. 

Аливаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ үргэлж болзошгүй эрсдэл өндөр зардлаас сэргийлж байдаг. Илрүүлээгүй тохиолдолд гарах эрсдэл?

Энэ шинжилгээний нийгмийн талын ач холбогдол асар өндөр юм. Гэр бүлд сэтгэл санааны хувьд ч эдийн засгийн хувьд ч  ихээхэн үр нөлөөтэй. Дээр нь улсын эдийн засагт их дэм болох юм. Төрөлхийн гажигаасаа болоод насан туршдаа тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй болчихож байна. Тэтгэмж олгож байна. Асрахын тулд маш их цаг хугацаа мөнгө санхүү зарцуулж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх нийгмийн талын ач холбогдол ч гэсэн маш өндөр. Эдийн засгийн тооцоо хийхэд асар өндөр гарна. Эрт үед нь илрүүлээд эмчлэхэд тухайн дутагдаж байгаа гармон, эрдэс бодис, даавруудыг нөхөөд өгөх юм бол яг л эрүүл хүүхэд шиг болно. Улмаар Монгол улсынхаа хөгжлийн төлөө ажиллах боломжтой болж байгаа юм. Эрт илрүүлээгүйн улмаас төрснөөс хойш зургаан сарын дараа эргэлтгүй эмгэг өөрчлөлт гарч улмаар бүтцийн өөрчлөлтөд орсноор гаж хөгжилтэй, хөгжлийн бэрхшээлтэй болбол нэмэлт зардлууд маш их гарна. Эмчилж чадахгүй.

Иймд эцэг эх бүр төрсөн хүүхэд нэг бүрийг бүгдийг нь хамруулах эрт үед нь идэвхитэй оролцож илрүүлэх нэн шаардлагатай байна.

Манайд жилд дунджаар 75 мянга орчим хүүхэд төрж байна. Бид эрт илрүүлгийн оношилгоо эмчилгээгээр дэлхийн стандарттай хөл нийллээ. Хамтдаа хийж чадлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656980
6 эможи

Зочин
2024-05-16 14:39
Сахарын илүүдэлтэй хүүхэд төрдөг болов уу.
Зочин
2024-05-16 13:13
Хэвлийд байхад нь илрүүлэх нь чухал төрсний дараа үзээд ч яах юм билээ. Эмчлэгдэхгүй өвчинтэй бол сэтгэлийн шаналгаа биз дээ. Эрт илрүүлэг гэж байдаг биз дээ тэр нь баталгаа байх уу. Түүнд хариу өгөөч Хүрэлбаатар гуай.
suhee
2024-05-16 12:57
ehiin hevliid burelden bii bolj baihad ni meddeg yum baihgui yu eldev hugjliin berhsheeltei huuhed turuud uuruu ch zovool ijii aav ah duugee ch tamlaad denduu uruvdmuur hetsuu l baidiinsht
Өөдрөг
2024-05-16 08:35
ёстой сайхан сэдээ бна. Үүний ачаар хичнээн олон хүүхэд гэр бүл аз жаргалтай байх бол. Энэ бол маш чухал ажил байнаа, баярлалаа.
keyboard_arrow_up