Нэгдүгээр эмнэлгээс “Олон улсын сувилагчдын өдөр”-өөр сувилахуйн багуудын дунд ажил мэргэжлийн уралдааныг эхлүүллээ Нэгдүгээр эмнэлгээс “Олон улсын сувилагчдын өдөр”-өөр сувилахуйн багуудын дунд ажил мэргэжлийн уралдааныг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлгээс “Олон улсын сувилагчдын өдөр”-өөр сувилахуйн багуудын дунд ажил мэргэжлийн уралдааныг эхлүүллээ

2024 оны 5 сарын 10

Arslan.mn

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан Улсын нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-ээс  "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг сувилагч нарын дунд өнөөдөр зохион байгуулж байна.

Arslan.mn

Арга хэмжээг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал  сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна  гэдгийг онцлоод  “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч тусгай мэргэжилтнүүддээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе.

Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Тийм учраас бид сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ажлын ачааллыг багасгах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сувилахуйн албанаас олон улсын сувилагчдын өдрийг  "мэргэжлээрээ, ур чадвараар өрсөлдье" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх  санаачилга гаргасныг  эмнэлгийн захиргааны зүгээс дэмжин энэхүү ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.   Та бүхэндээ Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэж, нийт сувилахуйн багуудын уралдаа тэмцээнд нь амжилт хүсье." хэмээлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
656893
7 эможи

keyboard_arrow_up