АШУҮИС “POST DOCTOR“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуу багш нарт сар бүр 2,6 сая төгрөгийн тэтгэлгийг олгож эхэлсэн АШУҮИС “POST DOCTOR“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуу багш нарт сар бүр 2,6 сая төгрөгийн тэтгэлгийг олгож эхэлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС “POST DOCTOR“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, залуу багш нарт сар бүр 2,6 сая төгрөгийн тэтгэлгийг олгож эхэлсэн

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөл хамтран "Шинжлэх ухаан, Технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Олон улсын хуралд төрийн өмчийн зургаан их, дээд сургууль, хувийн их сургуулиуд оролцож байгаагаас гадна АНУ, Англи, БНСУ, Япон зэрэг 10 гаруй улсаас эрдэмтэд ирж, илтгэлээ хэлэлцүүлж байна. 

Энэ үеэр АШУҮИС-ийн ректор АШУҮИС-ийн Ректор, Эрдмийн зөвлөлийн дарга Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "Их сургуулиуд шинжлэх ухааны технологийн шинэчлэлд өндөр оролцоотой байгаа. Их сургуулиудад ажиллаж байгаа эрдэмтэн, профессорууд судалгааны хүрээлэнгүүд, их сургуулийн ахисан түвшинд суралцаж байгаа магистрант, докторантууд нь олон улсын түвшинд хүрсэн эрдэм шинжилгээ, судалгааг хийж, олон улсад бүртгэлтэй сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлэх чиглэлээр Монгол Улсад манлайлан ажиллаж байгаа.

Arslan.mn

Нөгөө талаасаа их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааг хийх орчин, нөхцлөө бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Манай сургуулийн хувьд таван хүрээлэнг байгуулан ажиллаж байна.

Эдгээр хүрээлэнгүүд их сургуулийн эмнэлгийн тогтолцоотой уялдаад судалгаа, шинжилгээг хийж байна. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бүрдсэнээр их сургуулийн эмнэлгүүд дээр явж байгаа шинэ технологиуд, түүн дээр үндэслэсэн судалгаа ард иргэдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал АШУҮИС-ийн эмнэлгүүд дээр тархины мэс засал хийгдэхээс гадна анх удаа өвдөгний үен дээр робот мэс засал хийгдлээ. Мөн нүдний оношилгоо, эмчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны технологиудыг нэвтрүүлээд явж байна.

АШУҮИС-ийн багш байхын хамгийн том давуу тал нь сургууль дээрээ багшилна, их сургуулийн эмнэлэг дээр очоод эмчийн ажлаа хийнэ, сургуулийн хүрээлэн болон эмнэлгүүдэд байгаа өндөр технологиудийг ашиглаад судалгаагаа хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд бүтээлүүдээ хэвлүүлж чадаж байгаа.

Энэ хүрээнд манай сургуулиудын багш, эрдэмтэн, профессоруудын чадвар эрс сайжирсан. Энэ жил 139 өгүүллийг нэгдүгээр болон хариуцлагатай зохиогчоор Scopus of science-д хэвлүүлсэн. Энэ онд АШУҮИС нь эрдэмтэн, профессоруудыг урамшуулах зорилгоор нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Үүнээс гадна АШУҮИС нь POST DOCTOR хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан багш сарын ойролцоогоор 2,6 сая төгрөгийн тэтгэлгийг хоёр жилийн хугацаанд авна. Зөвхөн цалинтай болгохоос гадна судалгаа хийх, судалгааны төслийг дэмжих олон улсын жишигт нийцэхүйц хөтөлбөрийг эхлүүлсэн. Залуу судлаач нарыг судалгааны орчинд судалгаа хийх, профессорууд бэлтгэж буй төслүүддээ докторант, магистрант нарыг татан оролцуулах ажлыг мөн эхлүүлээд байна. Цаашид төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, их сургуулиуд хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана." гэдгийг онцолж байлаа. 

Arslan.mn

Хурал хоёр өдөр үргэлжилнэ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656533
0 эможи

Зочин
2024-04-23 20:11
Дээд боловсролыг самарч байгаа засаг! Терийн сургуулиудад хичнээн их херенге менге зарж байна, ур дун нь шоудах !
keyboard_arrow_up