СОНСГОЛ: С.Чинбүрэнгийн эхнэр С.Төгсдэлгэрийг гэрчээр дуудахад ирсэнгүй  СОНСГОЛ: С.Чинбүрэнгийн эхнэр С.Төгсдэлгэрийг гэрчээр дуудахад ирсэнгүй 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СОНСГОЛ: С.Чинбүрэнгийн эхнэр С.Төгсдэлгэрийг гэрчээр дуудахад ирсэнгүй 

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Түр хороо өнгөрөгч оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

Сонсголыг Түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн удирдан явуулж байгаа юм. 

Эмийн сонсголын ирц хангалттай байгаа боловч зарим албан тушаалтнууд ирж хариу тайлбар өгсөнгүй. Үүний нэг болох “Зайлшгүй шаардлагатай эмийн зохицуулалт”-ын асуудал дээр гэрчээр дуудагдсан  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Төгсдэлгэр буюу Сонсголыг удирдан явуулж буй Ж.Чинбүрэнгийн хуучин эхнэр мөн л ирсэнгүй.

С.Төгсдэлгэр нь олон жил ЭМЯ-нд хяналт шалгалт хариуцсан газрын даргаар ажилласан бөгөөд Д.Сарангэрэлийг эрүүл мэндийн сайд байх үед халагдсан боловч Шүүхийн шийдвэрээр 2022 оноос ЭМЯ-ны газрын дарга, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. 

Түүний хувьд “Ээлжийн амралттай, орон нутагт байна. Очих боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл тэрбээр чухал албан тушаал хашиж байгаа хэрнээ эмийн сонсголыг үл тоож очсонгүй. Үүнийг түр хорооны гишүүд ч мөн асуудал болгосонгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
656375
1 эможи

keyboard_arrow_up