АШУҮИС : Японы эмч, эрдэмтэдтэй хамтран эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр хэрэгжүүлнэ АШУҮИС : Японы эмч, эрдэмтэдтэй хамтран эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС : Японы эмч, эрдэмтэдтэй хамтран эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

АШУҮИС нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монголдоо анх удаа амжилттай нэвтрүүлээд явж буй байгууллага. Тэгвэл АШУҮИС-аас Японы эмч, судлаач, эрдэмтэдтэй хамтран эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Тодруулбал, АШУҮИС-ийн удирдлагууд Япон улсад ажиллаж, тус улсын томоохон их сургуулиудтай хамтран ажиллах, туршлага судлах, шинэ технологи инноваци нэвтрүүлэх зэрэг олон талын хамтын ажиллагааг эхлүүлэхээр болжээ. 

Энэ хүрээнд АШУҮИС-ийн удирдлагууд Японы  Кюүшү их сургуулийн ерөнхийлөгч Тацуро Ишибаши, тэргүүн дэд захирал Коичи Акаши, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Шүжи Шимизу, их сургуулийн эмнэлгийн захирал Масафуми Накамура, их сургуулийн эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал Морияма Томохикотой уулзаж, хамтран ажиллах санамж байгуулжээ. Үүний нэг том ажил нь эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр аж. 

Түүнчлэн АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, зөвлөх Н.Хүрэлбаатар болон бусад албаныхан Японы Нагасаки их сургуулийн ерөнхийлөгч Профессор Нагаяасу Такеши, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Масако Ито, Биоанагаахын сургуулийн захирал Ацуши Каваками, Эмеритус профессор Такехико Кожи нартай уулзаж хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 

АШУҮИС-ийн хувьд дээрх алдартай их сургуулиудтай багш, оюутны солилцооны хөтөлбөр, эрдэм шинжилгээ, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655873
0 эможи

keyboard_arrow_up