“ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ“ сургалтанд 150 гаруй эмч оролцож байна “ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ“ сургалтанд 150 гаруй эмч оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ“ сургалтанд 150 гаруй эмч оролцож байна

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалтаа “ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ-2024” сэдвийн дор зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга О.Баярмаа, Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж болон 150 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Хурлыг нээж, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, АУ-ны доктор О.Баярмаа хэлсэн үгэндээ “Манай эмнэлэг жил бүр Монголын Гастроэнтерологийн холбоотой хамтран “ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ сургалтыг зохион байгуулдаг. Энэ жил долоо дахь удаагаа тус хурлыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр тухайн жилдээ гарсан шинэ эмнэл зүйн удирдамж, заавар, эмчилгээний арга технологиудыг танилцуулдаг.

2023 оны төгсгөлд элэгний B, D, C вирусийн илрүүлэг, оношилгоо эмчилгээ, тандалт хэрхэн хийх талаар удирдамж батлагдсан.Тэгвэл өнөөдрийн хурлын үеэр тус удирдамжийг танилцуулах, бодисын солилцооны эмгэгүүд, архины шалтгаантай элэгний эмгэг, жирэмсэн үеийн элэгний эмгэгийн талаар шинэ шинэ мэдлэгийг хүргэж байна. Үүнээс гадна элгэнд гэдэсний өвчлөлтэй холбоотой ямар эмгэгүүд гардаг, элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хэрхэн зөв зохион байгуулах талаар мөн мэдээлэл өгнө. Өнөөдрийн сургалтанд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт ажилладаг элэгний чиглэлээр ажиллаж буй 150 гаруй эмч, мэргэжилнүүд оролцож байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, АУ-ны доктор профессор Д.Даваадорж энэ үеэр “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургалт болж байна. Хурлын үеэр Монгол Улсад зонхилон тохиолддог эмгэгүүд тэр тусмаа элэгний эмгэгийн хүндрэлийг эмнэл зүйд хэрхэн оношилж, эмчилж, хүндрэлээс сэргийлж буй талаар хөдөө орон нутгийн эмч болон мэргэжил нэгтэй эмч нарт тайлагнадаг. Өнөөдрийн хурлаар бид шинэ гарч байгаа технологиудыг танилцуулах, шинээр бий болсон нэр томъёо болон оношийн кодууд, гарсан хүндрэлүүд дээр хэрхэн ажиллах талаар ярилцаж байна.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар УНТЭ нь 250 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655423
0 эможи

Зочин
2024-03-16 11:23
Эмч нараа уучлаарай!. МОНГОЛЧУУД БИД ТА НАРЫН ОНОШООР ЯАДАГ Ч БАЙСАН ЯМАР НЭГ ЮМНЫ ХОРТ ХАВДАРТАЙ БОЛЖЭЭ. ХАРИН МОНГОЛ ОРОН ТЭР ЧИГТЭЭ ХОРТ ХАВДРЫН ХОГИЙН ЦЭГ БОЛЖ ДУУСЛАА. ЕР НЬ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС ЗАХ ЗЭЭЛД ЭНЭРЭХ СЭТГЭЛГҮЙГЭЭР ОРОХ ЮМ БОЛ ТҮҮН ШИГ АЮУЛ ХААНА Ч БАЙХГҮЙ ШҮҮ. ЭМЧ НАР АРАЙ Л ДЭНДҮҮ МЭРГЭЖИЛ МЭДЛЭГЭЭРЭЭ ДАЙРАЛТ ХИЙЖ ХҮНИЙГ ХЭЗЭЭ Ч. ХАМААГҮЙ ХОГИЙН ЦЭГИЙН ХАЯГДАЛ БОЛГОХОД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙГААД. ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ГУТАРЧ БАЙНА ШҮҮ УХААНТАЙ НЭГ НЬ УХААД БОДООРОЙ, УХААНГҮЙ НЭГ НЬ НУХАЖ БОДООРОЙ
keyboard_arrow_up