ЭМЯ: 321 резидент эмчийг зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллуулна ЭМЯ: 321 резидент эмчийг зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 321 резидент эмчийг зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллуулна

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "350 өрхөд эмнэлгийн багц хүргэлээ. 321 резидэнт эмчийг орон нутагт аймгийн Эрлүүл мэндийн газруудад ажиллуулахаар илгээсэн. Улсын хэмжээнд гурав хүртэл сарын зайлшгүй эмийн нөөц байх шаардлагатай, одоогоор тасарсан эм тариа байхгүй. Зудын хүндрэл учирсан сумдад туулах чадвар сайтай, 60 автомашин нийлүүлэхээр ажиллаж байна.

321 резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллахаар болж байна.

Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн гурав хүртэлх сарын нөөц байна. Тасарсан эм, тариа одоогоор байхгүй. Орон нутагт зудтай энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал нь туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн машин

" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654988
0 эможи

erdenebaatar
2024-02-28 11:12
Монгол улсад эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс маш их байна эдгээр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад явчихвал улсын хэмжээнд маш олон өвчин болон осол аваар хөлдөж үхэхээс сэргийлж зөв арга хэмжээнүүд эртхэн авч болохоор байна даа
H. Hongor zul
2024-02-28 11:12
энэ өвлийн бэлтгэл хангалттай сайн болон манай монгол улсад эрүүл мэндийн салбарын хүмүүс нь төрийн хэмжээнд бодлого гарган шийддэг байсан бол одоо ингэж энэ өвлөөр ард түмэн зовохгүй байх байсандаа
hosbayar
2024-02-28 11:12
улсын хэмжээнд энэ зэргийн маш хэрэгтэй ажил өрнөж байгаад баяртай байна нэмээд хэлэхэд төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!! өөрсдөө зайгаа тавьж өг
Ts.Ariunbat
2024-02-28 11:12
энэ өвлө өчнөөн олон хүн өвдөж хөлдөж зовж байхад маш зөв шийдэл байна гэхдээ Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа
Altanochir
2024-02-28 11:12
монгол улсад хаан хаанаа маш хэцүү байх юм аа төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ ард түмэн малтайгаа хөлдөж үхлээ шүү дээ одоо бол монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.
keyboard_arrow_up