Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 ЗӨВЛӨГӨӨ Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 ЗӨВЛӨГӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 ЗӨВЛӨГӨӨ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Анагаах Ухааны доктор Л.Баярсайхан эмчийн зөвлөсөн залуу байх 24 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
  2. Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
  3. Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
  4. Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
  5. Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.
  6. Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.
  7. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
  8. Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
  9. Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.
  10. Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
  11. Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
  12. Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
  13. Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).
  14. Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
  15. Өгөөмөр бай.
  16. Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
  17. Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
  18. Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
  19. Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана
  20. Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
  21. Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
  22. Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
  23. Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
  24. Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
143
haha an post
23
wow an post
6
yay an post
12
sad an post
10
ouch an post
4
confuse an post
8
angry an post
5
654923
645 эможи

Зочин
2024-02-25 23:59
Бахархамаар мундаг хүндээ.
hh
2024-02-25 14:24
ghde en zowolgoo ajilgvi zalhuu showuchin hvnd zoriulsan zowolgoo bn
Зочин
2024-02-25 07:56
Тааламжтайгаар хүлээн авлаа амьдралдаа хэрэгжүүлэнээ
ЗОЧИН
2024-02-24 23:57
Сайхан зөвөлгөөн өгсөнд баярлалаа.
Зочинзочин
2024-02-24 03:03
Жа жа мэдлээ, санаж явъя
Зочин
2024-02-24 01:13
Сэтгэл сайхан болчихлоо.биел үүлнээ.Танд баяраллаа
Jiizedmaa
2024-02-24 00:59
Баярлалаа Үнэн үнэтэй сайхан зөвлөгөө өгсөнд санаж бодож хичээж хэрэгжүүлж явья
Зочин Нараа
2024-02-24 00:27
Архинаас бусад нь болох юм байна
Сонссон шүү
2024-02-23 22:08
Олигтой юм сураагүй эмч нар л ийм юм зөвлөнө дөө
Enkhzul Tuwshinbat
2024-02-23 18:41
Thank you
Зочин
2024-02-23 17:10
Баярлалаа
Munhtuya
2024-02-23 15:09
mash saihan zuwlulguu baina bayrllaa
Zochin
2024-02-23 15:00
Bayarlalaa
Zichin
2024-02-23 14:27
Emchdee bayarlalaa, yag uneniig bichjee
Зочин
2024-02-23 13:18
Gaylaallaa yamar hoyo unet zuvulguu ve.
Ганхуяг Лу
2024-02-23 13:17
Хэнч биелүүлж чадах маш сайхан зөвлөгөө өгсөн таньд баярлалаа. Хичээе.
Зочин
2024-02-23 12:43
Мягмарсүрэн Үнэхээр үнэт зөвөлгөө,мэдээлэл,сургамж байна Бидний,миний Монголын бүх насны хүмүүст нэн хэрэгтэй сургамж,зөвөлгөө бна би 70 настай мэдэхгүй явсан зүйл их бна сурах зүйл маү их бна
Чимгээ
2024-02-23 12:37
Мундаг алтан гар тай эмч дээ .сайхан зөвлгөө
Оюун
2024-02-23 11:57
Маш гоё зөвлөлгөөн ян үнэн хөдлөхгүй бол бүх бие өвддөг хөдөлж инээж сэтгэл хангалуун амьд яваадаа баярлаж бхад л болно гэж боддог байгаадаа сэтгэл ханах хэрэгтэй дээ
Зочин
2024-02-23 11:24
Сайхан мэдээлэл бна
Ганболд Цэрэнпүрэв
2024-02-23 11:17
Маш сайхан зөвлөгөө байлаа баярлалаа
Зочин
2024-02-23 11:06
Өнөөдрийн маш сайхан эрч хүч урам өгсөн зөвөлгөө байлаа
Зочин
2024-02-23 09:19
Эмч маань ХСҮТ-дөө байгаа юу. Мундаг эмч шүү
keyboard_arrow_up