Иргэн: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн  эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч, жолоочдоо баярлалаа Иргэн: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч, жолоочдоо баярлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч, жолоочдоо баярлалаа

2024 оны 2 сарын 16

Arslan.mn
Иргэн: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн АЛТАН ГАРТАЙ эмч нар болон 103-ийн түргэн тусламжийн эмч жолоочдоо баярлалаа 

Нэлээн хүнд шөнө байлаа. Дүүгийн минь гэр бүл сайжруулсан түлшний угаарт хордож шөнийн 01 цагаас 04 цаг хүртэл их сандаргалаа, түргэний эмч ухаангүй хүмүүсээ аваад  хамгийн ойрхон эмнэлэгт яаралтай очъё гээд л давхисан, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тусламжийн тасагт ирж, том, жижиггүй бүгдийг нь оруулаад яаралтай тусламж үзүүлэн амин үзүүлэлтүүдийг нь тогтворжуулж нэг айлыг үхлийн аюулаас амь насыг нь аварсан эмч нар маань үнэхээр ид шидтэй бурхад юм. Баярлалаа та нартаа.

Үхэл амьдралын зааг дээр байгаа хүний амь аврах гээд түргэний машин яарч явахад зарим жолооч нар  зам тавьж өгдөггүй ёстой муухай юм байна лээ. Шөнө зам сийрэг байхад баруун тал руугаа шахаад өгөөрэй, зам тавиарай гээд түргэний жолооч чанга яригчаар хэлээд байхад тоохгүй яваад байсан жолооч нарт гомдол төрөөд шүү. 
Жолооч нарт хандаж хэлэхэд таныг машин барьж явахад #101, #102, #103-ийн машинууд дохиогоо дуугарган давхиж байгаа бол ямар ч үед зам тавьж өгч байгаарай. Тэд хүний амь аврах гэж, хүний эд хөрөнгийг хамгаалах гэж яарч яваа, тэдэнд нэг хором ч үнэтэй байдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
121
haha an post
3
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
4
confuse an post
4
angry an post
9
654756
437 эможи

Зочин
2024-02-18 07:36
Эвий дээ. Эх нялхасын яаралтайн эмч хүү минь өнөөдөр жижүүрлэж хонож байгаа даа. Цалинг нь бодохоор өрөвдөөд байдаг юм шүү. Яаралтайн эмч сувилагч ажилчдад тэр сүлжээ гэхгүйгээр боломжтой дээд хэмжээгээр нь цалин, урамшуулал олгож байвал, залуу хүмүүс ямар их урамших бол. Дарга нарын цүнхэнд орчихоод хажууд нь ямар ч зовлонгүй тансаглаад яваа залуусыг харахаар үнэхээр гутамшиг санагддагаа
Зочин
2024-02-18 06:49
Түгэний эич жолоо ч, эмчилэгч эмч сувилагч нартаа хүний алтан амь аварагчиддаа баярлалаа.
Зочин
2024-02-17 20:29
102. 101. 103ийн машинд зам тавьж өгөөгүй жолоочийг бэртэгчин. Малаас долоон дор амьтан гэхээс өөр хэлэх үг ч олдохгұй юм даа
Зочин
2024-02-17 19:37
Зарим жолооч нар үнэхээр амьд зомби нар байдаг шүү
Зочин
2024-02-17 18:59
Шатаж болох бүх юм угаартай
Зочин
2024-02-17 13:28
Тийм шүү зам тавиад өгхөд яахав дэ хажуугаар чинь секундч хүрэхгүй хугацаанд гараад явчихна шүү дээ. Би станцд шуурхай ажиллагааны тэрэг барьдаг хүнд үйлдвэрт юу эс болох билээ хэцүү л бдаг шүү
Зочин
2024-02-17 12:53
тийм шүү зарлаад яваад байхад зэрэгцээд хурдлаад байдаг тэнэгүүд байдаг юм билээ. Түргэний тэрэг дотор нь сандарч тэвдэж явж үзсэн хүний хувьд Амийг нь аварчих гэж хурдалж яваа эмч жолооч нартаа үнэхээр их баярласан. харин зэрэгцээд хурдлаад эсвэл урд нь таглаад зогсчихдог янз үзэж байдаг тэнэгүүд бол үзэж өөрсдөө л үзэж байж ойлгох байхөө.(бичлэг нь байгаа)
Ээж
2024-02-17 12:41
Зам тавиагүй жолооч нар үнэхээр харамсалтай! ГЭХДЭЭ ЭНЭ ӨЧНӨӨН ЗУУН ХҮНИЙГ ХҮН ХОРДУУЛСАН, АЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЭЗДИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ!!!??? МӨНГӨ УГААХДАА ХҮНИЙ АМИНД ХҮРЭЛГШЙ УГААГААЧ??? ДАЙН БОЛЖ Б6АА ЮМ ШИГ ХЭДЭН ЗУУГААРАА УГААРТАЖ ҮХЭЖ БНА.
Delgerlham
2024-02-16 21:02
Mundag emch nar shuuu
keyboard_arrow_up