ЭХЭМҮТ эх, хүүхдийн эндэгдэл, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана ЭХЭМҮТ эх, хүүхдийн эндэгдэл, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ эх, хүүхдийн эндэгдэл, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв/ЭХЭМҮТ/ нь НҮБ-ын Хүүхдийн Сантай урт хугацааны хамтын ажиллагаатай юм. Тэгвэл тус сангийн суурин төлөөлөгч Эваристе Куоасси Комлан болон холбогдох мэргэжилтнүүд өчигдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комланд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд “НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөрөнгө оруулалтаад хийгдэж буй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орвол ЭХЭМҮТ нь хүчилтөрөгчийн нэгдсэн системд бүрэн холбогдох боломжтой болно. Монгол Улсын Засгийн газраас манай эмнэлэгт хөрөнгө оруулалтыг ихээр хийснээр, хоёр өргөтгөлийн барилга ашиглалтад ороход бэлэн болоод байна. Бид цаашид эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч төвтэй болох зорилт тавин ажиллаж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Эваристе Куоасси Комлан энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Олон улсын хүүхдийн хавдрын эсрэг өдөр тохиож байна. Энэ өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ярилцаж байгаадаа баяртай байна. Бид энэ онд тус төвтэй хамтран нярайн эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эх, хүүхдийн эндэгдлийн бууруулах, хүүхдийн зүрхний өвчнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэр шинээр байгуулахаар ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилчдыг сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажилладаг байсан бөгөөд үүнийгээ ч мөн үргэлжлүүлнэ. ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах маш сайн системийг бий болгосон учраас бид байнга хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Олон нийтийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр бид амны хөндийн эрүүл мэнд буюу хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор цогц ажлыг хийж байна. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэнд буюу бэлгийн боловсрол олгох, замын хөдөлгөөний осол гэмтлийг бууруулах талаар бид хамтран ажиллана. Бид ЭХЭМҮТ-тэй хамтран ажилласнаар олон нийтэд мэргэжлийн түвшинд мэдээлэл хүргэх боломжтой болж байна.

Arslan.mn

Энэ үеэр Эваристе Куоасси Комлан тус эмнэлгийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлж, хавдрыг ялан дийлсэн баатруудад баяр хүргэлээ.

НҮБ-ын Хүүхдиийн Сан нь Монгол Улсын Засгийн газрын захиалгаар, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн хавдрын эмийг худалдан авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Үүнээс гадна хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын өрөөг тохижуулах, хими эмчилгээний өрөөг бүрэн тоноглох ажлыг дэмжиж ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654749
0 эможи

keyboard_arrow_up