ДЭМБ-ын 15 сая ам.долларын санхүүжилтээр Монголд цар тахлаас сэргийлэх ТӨСЛИЙГ эхлүүллээ ДЭМБ-ын 15 сая ам.долларын санхүүжилтээр Монголд цар тахлаас сэргийлэх ТӨСЛИЙГ эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ-ын 15 сая ам.долларын санхүүжилтээр Монголд цар тахлаас сэргийлэх ТӨСЛИЙГ эхлүүллээ

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр ДЭМБ-ын санхүүжилтээр Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах Монгол Улсын чадвахыг "нэг эрүүл мэнд" зарчимд тулгуурлан бэхжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. 

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан болон бусад албаныхан оролцлоо. 

Монгол Улс нь Цар тахлын сангаас төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн эрх авсан 16 улсын нэг бөгөөд нийт 15 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийг эхлүүлж байгаа аж. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гүйцэтгэх юм. 

Төслийн гол зорилго нь Ковид-19 халдварын сургамжид үндэслэн өвчний эрт сэрэмжлүүлэг, нэгдсэн тандалтын тогтолцоог чадвахжуулах, лабораторийн чанарыг сайжруулах, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэлээ. 

Уг төслийг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын зохицуулалт, оролцоо, хамтын ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төслийн удирдах хороог байгуулан ажиллах аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654623
0 эможи

keyboard_arrow_up