ЭХЭМҮТ-ийн хамт олон сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ ЭХЭМҮТ-ийн хамт олон сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн хамт олон сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн сар шинийн баярыг угтаж өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн удирдлага, хамт олон тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадуудад талархал илэрхийлж, ЭХЭМҮТ-өөс хийж хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Улмаар сэтгэл зүтгэл, эрдэм мэдлэг, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн ахмад үеийнхнийгээ цаашид дэмжиж хамтарч ажиллахаа хэлсэн юм. 

Мөн тэрээр "Өнөөдрийн байдлаар манай эмнэлгээс Монгол Улсын Ардын эмч хоёр, Төрийн соёрхолт 11, Хүний гавьяат эмч 27, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан хоёр, Анагаахын шинжлэх ухааны доктор д7, Анагаах ухааны доктор 94 төрөн гарсан байна. Та бүхний хөдөлмөрийн үр дүнгээр бид өнөөдөр Монгол Улсдаа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг залгамжлан хүргэж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, Хүний Гавьяат эмч Г.Дулмаа:

Би эрүүлийг хамгаалах үйлсэд нийт 40 жил ажилласан. Үүнийхээ 25 жилд нь ЭХЭМҮТ хэмээх том айлд ажилласан байна.

Миний бие эх барих эмэгтэйчүүдийн эмчээс ажлын гараагаа эхэлж, зөвлөх эмч хүртэл ажилласан. Анх 1989 онд 1000 гаруй ажилчидтай том хамт олны дунд хөл тавьж, энэ төвийн чадварлаг хамт олноос маш их зүйлийг сурч, мэдэж авч байжээ. 2014 онд өндөр насны тэтгэвэртээ гараад хамт олноороо маш их бахархаж, үгүйлдэг байсан. Одоо ч гэсэн хамт олноороо маш их бахархаж, талархаж явдаг.

2023 онд миний эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хичээж ажилласан ажлыг маань үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний Гавьяат эмч хэмээх цолыг хүртээсэн. Энэ өндөр босготой шагналыг хүртэх суурийг тавьсан хамт олондоо маш их баярлаж байна.

Залуучууддаа хандаж хэлэхэд ажилдаа үнэнчээр зүтгэж, хичээсэн хүн бол маш их зүйлийг сурч, өөрийн болгож авна гэдгийг захимаар байна.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, “Асе” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч О.Солонго:  

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасагт эмчлэгч эмчээс тасгийн эрхлэгч хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарч, өнөөдөр тус тасагтаа зөвлөх эмчээр ажиллаж байна. Нийт эрүүл мэндийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. Би анх сургуулиа төгсөөд л тус эмнэлэгтээ хүүхдийн эмчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг ажилд орж байхад манай эмнэлэг 7 шар байшинтай л байсан. Тэгвэл өнөөдөр манай эмнэлэг үйл ажиллагааны хувьд лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна сургалт эрхэлдэг байгууллага болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр бидний үзүүлж байгаа эмчилгээний төрөл ч нэмэгдэж, залуу боловсон хүчин маань илүү их хөгжиж байна.

Энэхүү байгууллагын эд эс болон ажиллаж, хамт олноороо үнэлүүлэн Монгол Улсын Хүний Гавьяат эмч хэмээх цолыг хүртсэндээ баяртай байна.Arslan.mn

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан 600 гаруй ахмадууд байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654622
7 эможи

keyboard_arrow_up