ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч А.Цэнджав “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ“ цолоор шагнагдлаа ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч А.Цэнджав “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ“ цолоор шагнагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч А.Цэнджав “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ“ цолоор шагнагдлаа

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор Аюушхүүгийн Цэнджав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хүний гавьяат эмч" хэмээх төрийн дээд одон медалиар шагнагдсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн хамт олон шинэхэн гавьяатаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. 

Arslan.mn

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "Бид энэ онд дахин нэг гавьяатаа өлгийдөн авч байна. Бидний хамгийн их хүндэлж, даган суралцдаг эмч таны Монгол Улсын анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг тань хамт олон нь цаашлаад улс, эх орон тань үнэлэн хүндэлж, өнөөдөр ийнхүү төр засаг дээд шагналаа хүртээжээ. Танд баяр хүргэж аз жаргал хүсэн ерөөе. Цаашид бидэнтэй олон жил хамт байж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэрэй"  хэмээлээ.

Arslan.mn

Хүний гавьяат эмч А.Цэнджав энэ үеэр "ЭХЭМҮТ-тэй амьдралаа холбоод 30 гаруй жил болж байна. Хүний гавьяат эмч шагналыг гардуулахдаа "Хүүхдийн Цэнджав" гэж дуудсан нь үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. ЭХЭМҮТ-ийн нэг эмч нь гавьяат хэмээх шагналыг хүртэж байна гэдэг нь ЭХЭМҮТ-ийн хамт олны ажил, амжилт, бүтээлийг хамтад нь шагнаж байна гэж үзэж байна. Та бүхэндээ баярлалаа. Эрүүлийг хамгаалах үйлсэд илүү их амжилт хүсье." гэдгийг онцоллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654599
1 эможи

DR. ADITYA
2024-02-08 11:42
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
сүрэн
2024-02-08 11:19
ЭХЭТҮТ д мэс заслын Ганбаяр гээд бас нэг сайн эмч залуу бий дээ.Төр удахгүй хөдөлмөрийг нь үнэлэх байлгүй дээ
keyboard_arrow_up