ЭМЯ: Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд ходоодны шарх, улайлт хамгийн түгээмэл байна ЭМЯ: Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд ходоодны шарх, улайлт хамгийн түгээмэл байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд ходоодны шарх, улайлт хамгийн түгээмэл байна

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаад байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээллээ. 

Залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагдаж байгаа аж. Үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байгаа аж. 

Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний:  
  • 57.8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй, 
  • 13.4 хувь нь дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчтэй,
  • 9 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчтэй,
  • 6.7 хувь нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй, 
  • Мөн амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгаа юм байна. 

Насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчинд хувь хүний амьдралын хэв маяг тэр дундаа тамхи татах, архи уух, хөдөлгөөний хомсдол, жимс ногооны хангалтгүй хэрэглээ буюу буруу хооллолт зэрэг нөлөөлж байна. 

Түүнчлэн Монголын уламжлалт хоол хүнс хоорондоо харшлах нь бага. Харин уламжлалт бус хоол хүнсний хэрэглээнээс болж маш олон төрлийн өвчлөл бий болж байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байв. 

 

"Ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлсэн байна" 
  • Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй.
  • 36.4 хувь нь илүүдэл жинтэй байна.
  • Тэр дундаа 40 ба түүнээс дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь таргалалттай байна. 
  • Дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог 400 граммаас бага хэрэглэж байна. 
  • Халдварт бус өвчнөөр өвчлөх 1-2 хүчин зүйл хүн амын 22.4 хувьд нь байна. /архи, тамхи, хөдөлгөөн, буруу хооллолт/
  • Огт эрсдэлгүй хүн ам нь маш бага буюу 4.1 хувьтай байна. 
  • Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байна. 
  • Эрт илрүүлгийн үед илэрсэн ходоодны хавдрын 44 тохиолдол дээрээс авч үзэхэд нэг хүн дунджаар 10.4-9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж оношлуулсан байна. 
  • Замын түгжрэл, дэлгэцийн хэрэглээнээс болж стресс үүсэж байна. Иймд хүн болгон сэтгэцийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан уриаллаа. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654582
0 эможи

keyboard_arrow_up