ЭМЯ: Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв 24 цагаар ажиллана ЭМЯ: Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв 24 цагаар ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв 24 цагаар ажиллана

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас Сар шинийн баярын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.

Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана.  Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах юм. 

Харин нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана. Түүнчлэн түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хуваариар буюу 24 цагаар ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654577
0 эможи

keyboard_arrow_up