Б.Болормаа: Майонез, төмс буюу калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, ногоонууд түлхүү хэрэглээрэй Б.Болормаа: Майонез, төмс буюу калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, ногоонууд түлхүү хэрэглээрэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Болормаа: Майонез, төмс буюу калори ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, ногоонууд түлхүү хэрэглээрэй

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

ЭМЯ-нaaс Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц,  амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөв.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн их эмч Б.Болормаа дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Тэрбээр " Эрүүл буюу ямар нэгэн архаг хууч өвчингүй, чихрийн шижингүй, даралт нь ихэсдэггүй, бөөр нь өвддөггүй хүний хувьд бол хэдхэн өдөр хэтрүүлж идлээ гэхэд биеийн жин 1-2 кг-аар нэмэгдэхээс өөр асуудал тулгахаргүй.

Баяраар идэж ууж бололгүй яах вэ. Харамсалтай нь, монголчуудын эрүүл мэнд тийм ч сайн биш. Цоо “эрүүл хүн байна уу” гээд хийвал олоход хэцүү. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хэтрүүлэн идвэл бие махбодынх нь ачаалал нэмэгдэж, өвчин нь хүндэрнэ.

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр нойр булчирхайн цочимог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходоодны шарх сэдрэх зэрэг асуудал тулгардаг.

Цагаан сар, наадмын дараа эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгддэг зүй тогтол бий. Иймд суурь өвчтэй хүмүүс цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Цагаалга буюу аарцтай будаа, сүүтэй будаагаа эхлээд хүртдэг. Дараа нь бууз, махан бүтээгдэхүүнээ хэрэглэдэг уламжлалаа дагах нь эрүүл мэндэд тустай. Эзэгтэй нар аль болох майонез, төмс гэх мэт шингэц муутай хүнснээс татгалзаж, ногоон өнгийн ногоо, навчит ногоо бүхий идээ, ундаагаар баярын ширээгээ засаасай гэж хүсэж байна.  

Баярын өдрүүдэд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай. Халуун тогоонд хүүхэд түлэгдэх осол түгээмэл гардаг учир анхаарал болгоомжтой байхыг сануулав. Мөн "азын бууз" гэж зоос буузандаа хийсэн бол хүүхэд хахахаас сэргийлж, зочдодоо хоол гарахын өмнө хэлж анхааруулаарай" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654576
0 эможи

keyboard_arrow_up