Б.ГАН-ЭРДЭНЭ: Элэгний хавдар удамшдаггүй, дүлий эрхтэн учраас хавдрын хожуу үед оношлогдох тохиолдол их байна Б.ГАН-ЭРДЭНЭ: Элэгний хавдар удамшдаггүй, дүлий эрхтэн учраас хавдрын хожуу үед оношлогдох тохиолдол их байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.ГАН-ЭРДЭНЭ: Элэгний хавдар удамшдаггүй, дүлий эрхтэн учраас хавдрын хожуу үед оношлогдох тохиолдол их байна

2024 оны 2 сарын 02

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс та бүхэнд зориулан цуврал видео зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа тус эмнэлгийн Мэс заслын тасгийн Ерөнхий эмч Б.Ган-Эрдэнэтэй ярилцаж, элэгний хорт хавдрын талаар тодрууллаа. 

Тэрээр "Монгол Улсад элэгний В, С вирусийн гаралтай элэгний хавдрын өвчлөл их байна. Элэгний В, С вирусийн үндсэн шалтгаан нь буцалгадаг тариур хэрэглэж байсан үе, ариун цэврийн шаардлага хангаагүй эмнэлэг, гоо сайхны газраар үйлчлүүлж, шүдээ янзлуулах, шивээс, гоо сайхны мэс ажилбар хийлгэх зэргээс үүдэж байна. 

Элэгний хавдрын 80 орчим хувь нь В, С вирусийн гаралтай байна гэж үздэг. Удамшдаггүй өвчин. 

Элэг нь дүлий эрхтэн учраас шинж тэмдэг илэрдэггүй. Гэдэс дүүрэх, цанхайх, ядарч сульдах зэрэг шинж тэмдгээр л илэрдэг. 

Элэгний хавдрыг эрт үедээ оношлуулвал эмчлэгдэх боломж өндөр. 

Урьдчилан сэргийлэхийн тулд В, С вирусийн халдвар авахгүй байх, хооллолтоо анхаарч, хорт зуршлаас хол байх хэрэгтэй. 

В вирусийн эсрэг вакцин байдаг. С вирусийн халдварыг эмийн эмчилгээгээр эмчилж болдог." хэмээлээ. 

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
654478
3 эможи

Ts.Hurelbaatar
2024-02-16 16:31
нарийн мэргэжлийн хүмүүс нь энэ төрд байсан бол бид ийм асуудалтай амьдрахгүйдээ төр засаг өөрсдөө боловсон хүчнээр дутаад байна.
D.Erdenehuu
2024-02-16 16:29
монгол улсын төр засагт эрүүл мэндийн салбарын хүн байдаг юм уу даа өвчлөл газар авлаа сүйрлээшд
E.Naranhuu
2024-02-16 16:28
элэгний өвчин ихсэж байгаа нь эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт муу болон иргэд өөрсдөө эрүүл мэнддээ хангалттай анхаардаггүй болон эрүүл мэндийн боловсрол маш дутмаг болохлоор өвчлөл арилахгүй байна энэ бүхнийг нэг зохион байгуулалттай анхаарах хэрэгтэй байндаа эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд шаардлага тавих эсвэл өөрсдөө төрд гарах нэг арга хэмжээ авна байгаа аа !!!
A.Amirlan
2024-02-16 16:28
элэгний өвчин маш ихээр ихсэж байндаа ялангуяа эрчүүд их өртөж байна бид ийм хэцүү зовлонд цаашдаа амьдраад баймааргүй байх юм энэ бүхнийг маш том ажил эхлүүлэн явахгүй юм бол элэгний өвчлөл байтугай бүхий л хавдар ихсэж хүн болгон хавдар вирустэй болохнээ эрүүл мэндийн салбарын хүмүүс энэ төр засагтаа ороод эрүүд мэндийн шийдлүүдээ хэрэгжүүлээд явж болдоггүй юм уу
D.Suhbat
2024-02-16 16:28
монголчууд мэдлэггүйгээсээ болж өвчлөлд ордог тэгэхлээр юу гэсэн үг вэ гэхлээр багаас нь бидэнд хангалттай сайн эрүүл мэндийн боловсрол олгогддоггүй юм байна тэгэхлээр бид энэ өвчлөлийн эсрэг боловсролыг системтэйгээр ард түмэнд нас харгалзахгүй орох хэрэгтэй байна бас бид ийм хэцүү байдлыг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсээ төрд гаргах хэрэгтэй байна
Зочин
2024-02-03 09:41
Энэ ариутгалаа муу хийдэг янз бүрийн эмнэлгүүдийг хаавал таарна! Хүмүүсийг эмчлэх биш, нэмж өвчин тарааж байдаг, новшнууд!!!
keyboard_arrow_up