Э.Галбадрах: ГССҮТ болон салбар эмнэлэг энэ сарын 31-нд амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлнэ Э.Галбадрах: ГССҮТ болон салбар эмнэлэг энэ сарын 31-нд амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Галбадрах: ГССҮТ болон салбар эмнэлэг энэ сарын 31-нд амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлнэ

2023 оны 12 сарын 26

Arslan.mn

ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэрийн орчинд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах уриаллаа.

Тэрбээр “Хүйтний улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл нэмэгдэж байна. Мөн хөлдөлт нэмэгдэж, дөрөв хоног амрахтай холбоотойгоор иргэд агаар салхинд гарч, зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Хүүхдүүд гэр орондоо удаан байхтай холбоотойгоор гэмтлийн тоо мөн нэмэгдэх хандлагатай байна.

Цас, мөсөн дээр халтирч гэмтэж байгаа хүмүүс нь бага насны хүүхэд болон өндөр настнууд байгаа аж. Мөн хүмүүс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, осол гэмтэлд өртөх тохиолдол их байна.

Сургууль, цэцэрлэг амрахтай холбоотойгоор хүүхдүүд гэр орондоо түлэгдэлтэд өртөх, гутал хувцасгүйгээр гадагш гарч осгох тохиолдол нэмэгдэж байгааг мөн анхааруулсан юм. Ямар ч тохиолдолд гэртээ дур мэдэн эмчилгээ хийж өвчнийг хүндрүүлэхгүй байхад анхаарч, эмнэлэгт хандаж тусламж авахыг мөн уриаллаа.

Түүнчлэн иргэд хол замд зорчихдоо машин тэрэгнийхээ бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахгүй бол осол, хөлдөлтөд өртөж амь насаа алдах тохиолдол гарч байна.

ГССҮТ нь энэ сарын 31-нд амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэд заавал 3, 4 дүгээр хорооллын эцэс рүү явалгүйгээр хотын төвд байгаа ГССҮТ-ийн салбар эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломж нээгдсэн байна.

ГССҮТ-ийн 11 дүгээр хороолол дахь салбар эмнэлэг нь 24 цагаар ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653624
0 эможи

Б. Балдандорж
2024-01-13 15:44
Бид энэ төрийг нарын мэргэжлийн хүмүүсээр дүүргэж байж л бүх асуудлууд арил наа эрүүл мэндийн салбарын хүнийн гаргах хот төлөвлөлтийн мэргэжлийн хүнийн гаргах гэх мэтээр чанартай өөрчлөлтүүд хийж байж эрүүл мэндийн асуудлууд болон замбараагүй өвчлөл багасна
keyboard_arrow_up