Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

2023 оны 12 сарын 26

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Улсын хэмжээнд амбулаториор 243,621 хүн үйлчлүүлснээс 22,440 тохиолдол буюу 9.2 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдол байна. Үүнийг

  • өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их
  • өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар бага байна.

Түргэн тусламжийн нийт дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг.

Одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу идэвхжлийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг орж байна.

Гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд Улаанбаатар хот болон есөн аймаг багтаж байна.

Дөрөвдүгээр түвшинд Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг шилжжээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лавлагаа лаборатори болон салбар дөрвөн лабораторид нийт 256 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 

  • 16.7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус
  • 15.1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус
  • 5.2 хувьд нь Sars-CoV-2  буюу коронавирусийн вирус,
  • 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.

Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 9,020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2,818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 51.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2,308 ор дэлгэж томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна" гэв. 

Шинэ жилийн баяр олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг  зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653622
0 эможи

D.Saranchimeg
2024-01-14 15:18
Энэ бөхчүүд бмзнесмэн урлаг дундаас гарсан гишүүд энийг шийдэж чадахгүй бидэнд эрүүл мэндийн салбарын хүнийг л гаргаж улс төрд оруулах шаардлагатай байна. Яагаад одоо бидэнд ийм өвчлөл байна вэ? Бидэнд энэ Монгол улсад нэг ч эрүүл мэндийн салбарын чадвартай хүн улс төрд алга.
E.Suhbold
2024-01-14 15:17
бид ийм өвчин зовлон асуудлаа арилгахын тулд яг салбар салбарын хүмүүсийг нь гаргаж ирэх хэрэгтэй.
D.Ganhuu
2024-01-14 15:17
Хүүхдүүд одоогийн энэ утаанд маш их ханиад хүрж байндаа хэрвээ зүгээр нэг бизнес наймааны хүн энэ төрд гараагүй нарийн мэргэжлийн чаддаг туршлагатай эрүүл мэндийн салбарын хүн гараад ирсэн бол бид ийм өвчин зовлонтой байхгүйдээ.
A.Naidandorj
2024-01-14 15:16
За энэ зөвлөгөөнүүд их байгаа нь сайн хэрэг гэхдээ бид энэ бүх шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ нарын мэргэжлийн салбарын хүмүүсээр дүүргэсэн бол бид ийм өвчин зовлонд баригдаж явахгүй л байхгүй юу
U.Battamir
2024-01-14 15:15
Маш олон өвчин нэмэгдлээ энэ томуу бүүр хэцүүдлээ хүмүүс залуугаар вирус хавдар тусаж байна энэ бүхнийг зохицуулахын тулд эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулалдаа. Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулж байжийж энэ бүх асуудлаа шийдэхгүй бол болохгүй нээ.
S.Dundui
2024-01-14 15:15
Яандаа энэ ханиад томуу гэж хэцүү юм аа. Бид нар одоо ингээд өвчлөлөө л байхуу яаж энэ өвчнөөс арилах вэ ? бид эсвэл эрүүл мэндийн салбарын хүмүүсээ төрд гаргах ёстой юу?
S.Ganhuu
2024-01-14 15:14
1. https://www.facebook.com/officialarslan.mn/posts/pfbid02Mnxr2h83LGRwJRWxJmcUjo97HSo56suTsuBSbPnQLQKVWYJYt1jDmmZLmXQKhdfRl
А.Мандахбаяр
2024-01-13 16:27
эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд орж байж ийм хэцүү өвчлөлийн асуудал арилнашүүдээ одоогын улс төрчдөөс юу ч харсан нэмэргүйн байна сүүлийн олон жил харлаа эдгээр өвчлөлөөс буурсан зүйл нэгч алга
Сүрэнжаргал
2024-01-13 15:46
Эрүүл мэндийн салбарын хүнийг л улс төрд гаргах хэрэгтэй байна. Их аюултай өвчнүүд Монгол улсаар минь тархлаа. Энэ тал дээр мэдлэгтэй чаддаг хүнийгээ дэмжээд гаргаж ирмээр байна аа
D. Ariunjargal
2024-01-13 15:34
Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд гаргаачээ. Ямар ч эрүүл мэндийн талаар мэдлэггүй хүмүүс улс төрөөр дүүрэн байх юм. баахан бизнес наймааны хүмүүс тэд хэзээ ч энэ эрүүл мэндийн системийн тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй
Л.Долгорсүрэн
2024-01-13 15:07
Яандаа энэ ханиад томуу гэж хэцүү юм аа. Бид нар одоо ингээд өвчлөлөө л байхуу яаж энэ өвчнөөс арилах вэ ? бид эсвэл эрүүл мэндийн салбарын хүмүүсээ төрд гаргах ёстой юу?
С.Саранбаяр
2024-01-09 19:25
Erüül mendiin salbaryn khümüüsee demjeechee medlegtei khiideg chaddag erüül mendiin salbaryn khün baival uls törlüü ch demjsen yaadag yum. Odoo ene zambaraagüi baidlaas zalkhaj bainshüü. Övchin zovlon ükhel khagatsal edgeer züilsees neeree angijrakhgüinee zügeer neg medlegtei salbaryn khün ni garaad ireldee guiya
Ж.Ганбаатар
2024-01-09 19:25
Erüül mendiin salbaryn khüniig l uls törd gargakh kheregtei baina tegvel bid iim zambaraagüi baikhgüi bas deerees ni ikh ayuultai övchnüüd Mongol ulsaar mini tarkhlaa. Ene tal deer medlegtei chaddag khüniigee demjeed törd gargaj irmeer baina aa. Bid iim zambaraagüi baidalaa khayakhyn tuld erüül mendiin salbaryn khünee l törd gargaad shine shiidlüüd gargamaar baina tekhgüi bol odoogiin uls törchdöös yuu ch khüssen nemergüi. Övchin zovlon arilakhgüi baigaa gants shaltgaan ni tukhain salbaryn khün ene törd neg ch alga bainashdee
keyboard_arrow_up