“ГЛОБАЛЬ САН“-тай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд ДОХ-ын тархалтыг тогтоон барьж ЧАДСАН“ “ГЛОБАЛЬ САН“-тай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд ДОХ-ын тархалтыг тогтоон барьж ЧАДСАН“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 27, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ГЛОБАЛЬ САН“-тай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд ДОХ-ын тархалтыг тогтоон барьж ЧАДСАН“

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр /2023.12.07/ боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, ҮЗЗ-ийн дарга Х.Ганбаатар болон төслийн салбар хүлээн авагч нар, ХӨСҮТ, эрүүл мэндийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, төслийн ололт амжилтыг дүгнэлээ.

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн Үндсэн хүлээн авагчаар Эрүүл мэндийн яам (ЭМЯ) 2003 оноос хойш тасралтгүй ажиллаж, нийт 91 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч, ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд чиглэсэн төслүүдийг үе шаттай амжилттай хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон сая хүн Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслүүдийн үр шимийг хүртсэн төдийгүй жилээс жилд урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж байна. 

Arslan.mn

Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээ улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг шинээр тогтоож, таван тэрбумыг улсын төсөвт тусгасан. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах чиглэлээр ажиллаж байна.

"Глобаль сан"-тай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд ДОХ-ын тархалтыг тогтоон барьж чадсан. Ингэж арга хэмжээ аваагүй бол халдварын шинэ тохиолдол 60 мянгад хүрч, 2000 гаруй хүн нас барах байсан гэдэг тооцооллыг гаргасан байдаг.

Түүнчлэн алслагдсан улс орнуудад эрт илрүүлгийг идэвхжүүлэх, шинэ оношилгооны технологийг бүх шатлалд нэвтрүүлж, сүрьеэгийн шалтгаант нас баралтыг тав дахин бууруулсан байна. Өнгөрсөн хугацаанд нийт 97 мянган сүрьеэгийн халдвартай хүн оношлогдож, эмчлэгдсэнээр олон мянган хүнийг халдвараас сэргийлсэн" гэдгийг онцлов.

Arslan.mn

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжээгүй, сүрьэегийн эсрэг арга хэмжээ аваагүй байсан бол 6 мянга гаруй хүн сүрьеэгийн өвчлөлөөр нас барах,  жил бүр 15 мянга гаруй хүн  өвчлөхөөр байсан гэдэг тооцоолол гарсан байгаа. 

Глобаль сангийн дэмжлэгтэй төсөл ДОХ-ын хөтөлбөрийн хүрээнд энэ өвчлөлийг хамгийн бага түвшинд байлгах чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ хугацаанд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг ХДХВ-ийн халдваргүй амжилттай төрүүлж, эдгээрээс 12 эх давтан төрсөн байна зэрэг маш олон ажлын ард гарсан. 

ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төсөл, КОВИД-19 цар тахалтай тэмцэх нэмэлт санхүүжилтийг Глобаль сангаас авч Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж үйчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Төсөл хэрэгжсэн 20 жилийн үр дүнд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад анхаарч орчин үеийн молекул биологид суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг зэрэг 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдүүлсэн.

Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд дүрс оношилгооны шинжилгээ чухал бөгөөд орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цартахалын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэлээ. ” гэв

"Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 8 мөчлөг бүхий төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн. 2024-2026 онд энэ сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын санхүүжилтийг ДОХ, Сүрьеэг таслан зогсооход зарцуулна "

Arslan.mnГлобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 8 мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн байна. Ирэх 2024-2026 онд энэ сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын төслийг зарцуулахаар төлөвлөөд байна.

"Глобаль сан"-гийн төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Ингэхдээ ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг төсөл хэрэгжүүлдэг бол Монголд ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Өнгөрсөн 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр үеийн эмнэлгийг үнэ төлбөргүй иргэдэд өгч байсан бол өнөөдөр Засгийн газар энэ эмийг үнэ төлбөргүй гаргадаг болсон байна. Сүрьеэгийн төсөл дээр жишээ татахад, цэрний шинжилгээг хийхдээ түрхэц бэлдэж, олон хоног бактерийг ургуулж оношилдог байсан бол одоо 21 аймаг, есөн дүүрэгт энэ төрлийн шинжилгээг богино хугацаанд өгөх боломжтой болсон." гэв.

Arslan.mn

Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл үндэсний хэмжээнд хэрэгжсэнээр ХДХВ, ДОХ, БЗДХ-ын оношилгоонд дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинжилгээний аргууд болох ХДХВ-ийн халдварын батлах шинжилгээ, вирусын ачаалал тодорхойлох, нярайн эрт үеийн оношилгоо, CD эс тоолох, БЗДХ-ыг молекул биологийн түвшинд оношлох аргуудыг нэвтрүүлсэн. 

Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын  нийт тохиолдлын 30 орчим хувь нь төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагааны үеэр илэрсэн. Өнгөрсөн 2022 онд хийсэн тооцооллоор Монголд 2023 онд 645 хүн халдвартай байх магадлалтай бөгөөд ХДХВ-ийн халдвартай байж болох хүмүүсийн 47 хувь оношлогдсон гэдгийг албаныхан мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653287
4 эможи

keyboard_arrow_up