ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллуулж байна ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллуулж байна

2023 оны 12 сарын 01

Arslan.mn

Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол (ХДХВ/ДОХ)-ын асуудалд анхаарал хандуулах өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг дэлхий нийтээрээ “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриан дор зохион байгуулж буй. 

Харин Монгол Улсын ХӨСҮТ-өөс харамсахгүйн төлөө хамтдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах тусгай 72779090 үйлчилгээний утас ажиллуулж байгаа аж.

Дэлхий даяар жилд 65-70 мянган ХДХВ-ийн шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жил бүр тэмдэглэж иржээ.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон. Нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байна.

Энэ оны эхний арван сарын статистикаас дурдвал улсын хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 8.638 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 24.7 хувийг эзэлж буй. 

Нийт өвчлөлийн:

  • 40.6 хувийг тэмбүү,
  • 35.4 хувийг заг хүйтэн,
  • 23.8 хувийг трихомониаз,
  • 0.2 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653126
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up