ЭМЯ: 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Бусдынх нь эмчилгээ дуусаагүй байгаа ЭМЯ: 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Бусдынх нь эмчилгээ дуусаагүй байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Бусдынх нь эмчилгээ дуусаагүй байгаа

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Яармаг дахь салбарт 0-2 насны 17 хүүхдэд тариа хийхэд бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн.

Энэ талаар тухайн өдөр /2023.11.24/ Эрүүл мэндийн яам “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакци өгсөн байна” гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгвэл 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Нэг нь зүрхний хэрэх гэж хавсарсан өвчтэй байсан тул Эх нялхас руу шилжүүлсэн. Бусдынх нь эмчилгээ дуусаагүй байгаа гэсэн мэдээллийг эмнэлгээс нь өгч байна” гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653038
0 эможи

keyboard_arrow_up