Ж.Байгалмаа: БНХАУ-д хатгалгаа үүсгэдэг шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн Ж.Байгалмаа: БНХАУ-д хатгалгаа үүсгэдэг шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Байгалмаа: БНХАУ-д хатгалгаа үүсгэдэг шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

ХӨСҮТ-өөс БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа  "БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Үүний шалтгааныг БНХАУ-д ковидын хоригийг цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Ерөнхийдөө мегаплазмын шалтгаантай энэхүү хатгаа нь олон нийт дунд бүртгэгдэж байдаг өвчлөл.Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.

Иргэд шинэ халдвар гарчихлаа гэж санаа зовж байх шиг байна. Харин хатгалгаа үүсгэдэг шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

  • Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  • Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653025
0 эможи

Ж.Байгалмаа
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up