УХТЭ-ийн “Харвалтын нэгж”-ээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна УХТЭ-ийн “Харвалтын нэгж”-ээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ-ийн “Харвалтын нэгж”-ээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

ДЭМБ-аас тархины харвалт хэмээх өвчинд онцгой анхаарал хандуулж, жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг “Харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэх болсон.

Тэгвэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг /УХТЭ/-ээс уг өдрийг угтан “Хамтдаа сэргийлэхэд хялбар байна шүү” уриатайгаар зөвлөгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.

Arslan.mn

УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа өдөрлөгийн үеэр “Манай эмнэлгийн “Харвалтын нэгж” нь зүүн бүсийн аймгийн хүн ам буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд энэ төрлийн лавлагаа шатлалын тусламжийг үзүүлж байна.

Бид Харвалтын нэгжийн байгуулснаар энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болсон. Мөн харвалтын шалтгааныг тогтоох шинжилгээ буюу ангиографийн тусламж, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. УХТЭ-ийн “Харвалтын нэгж”-ээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Тийм учраас хөдөлмөрийн насныхан тэр дундаа залуучууд тархины харвалтаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдах, эрсдэлийн үнэлгээг хийлгэх хэрэгтэй.” хэмээлээ.

Arslan.mn

Чихрийн шижин өвчин нь сүүлийн жилүүдэд тархины цус харвах өвчний том шалтгааны нэг болсон тул өдөрлөгийн үеэр иргэдийн цусан дахь сахарын суурь үзүүлэлтийг нь хэмжиж, түргэвчилсэн аргаар хариу өгч байна.

Arslan.mn

Харвалт өгч эхлэх шинж тэмдгийн талаар мэргэжилтнүүд

  • Гэнэт толгой хүчтэй өвдөх,
  • Нүдэнд эд юмс давхарлаж харагдах
  • Нүүр нь мурийх буюу ярьж байхад үе ам, нүүр нь мурийх
  • Мөчний хөдөлгөөн муудах
  • Хэл яриа тульрах буюу ойлгомжгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652274
0 эможи

keyboard_arrow_up