Б.Пүрэвсүрэн: Дэлгэцийн хамаарлаас үүдэн “НҮДНИЙ СҮРЬЕЭ” өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Нүдний сүрьеэ нь сохролд хүргэх аюултай Б.Пүрэвсүрэн: Дэлгэцийн хамаарлаас үүдэн “НҮДНИЙ СҮРЬЕЭ” өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Нүдний сүрьеэ нь сохролд хүргэх аюултай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвсүрэн: Дэлгэцийн хамаарлаас үүдэн “НҮДНИЙ СҮРЬЕЭ” өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Нүдний сүрьеэ нь сохролд хүргэх аюултай

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

Сүрьеэгийн тухай бидний мэдэхгүй зүйлс олон байдаг. Тэгвэл БЗД-ийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч Б.Пүрэвсүрэн эмчтэй ярилцав.

-Сайн байна уу. Иргэд ханиад, сүрьеэ хоёрыг андуурах нь их байдаг. Зарим иргэдийн хувьд ханиад нь хүндрээд сүрьеэтэй болчихсон гэж ярих нь ч бий. Тэгэхээр энэ хоёр өвчний ялгааг эхлээд тайлбарлаад өгөөч.

-Сайн байна уу. Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар халддаг нийгмийн халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл агаараар амьсгалж байгаа хүн болгон сүрьеэ өвчний халдвар авч, өвчлөх эрсдэлтэй.

Иргэдийн хувьд ханиад хүрээд тэр нь хүндрээд сүрьеэ өвчин болчихлоо гэж маш их андуурдаг. Гэтэл ханиад, сүрьеэ хоёрыг үүсгэгч нь тэс ондоо хоёр зүйл байдаг.

Ханиад, томуу нь вирусийн гаралтай бол сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг. Энэ хоёр өвчний гэмтээж байгаа эрхтэн нь адилхан уушги учраас адилхан шинж тэмдгээр илэрдэг.

Сүрьеэгийн нян нь хүний биед хэзээ ч нэвтэрч болно. Дөнгөж төрсөн хүүхдүүдэд БЦЖ вакцин тарьж байгаа нь тав хүртэлх насны хүүхдийг үхэлд хүрэх сүрьеэгээс хамгаална гэсэн үг.

Нэгэнт нэвтэрсэн сүрьеэгийн нян хүний биед унтаа хэлбэрээр буюу идэвхгүй байгаад л байдаг. Хэзээ тухайн хүний биеийн дархлаа унана, тэр үед сүрьеэгийн нян идэвхжиж, дархлааны эсүүдтэй тулалдаад дийлэхээрээ сүрьеэ өвчин үүснэ гэсэн үг.

-Сүрьеэгийн халдвар хэдий үед идэвхиждэг вэ, Монгол Улсын хувьд аль бүс нутгийн хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна вэ?

-Ханиадаа эдгээхгүй удаан явахаар сүрьеэгийн нян идэвхжиж, уушгинд очиж суун өвчин үүсгэх магадлал өндөр.

Хамгийн их идэвхжих үе нь иргэдийн дархлаа сулрах үе буюу хаврын улирал байдаг. Өөрөөр хэлбэл өвлөөс хаврын улиралруу шилжих үеэс гадна зуны эхэн саруудад өюдөх магадлал өндөр байдаг.  

2015 онд Монгол Улсад ДЭМБ-ын санхүүжилтээр “Үндэсний тархалтын судалгаа”-г хийсэн. Тэр үед Монгол Улсад жилдээ 4000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг байсан. Уг судалгааг түүврийн аргаар буюу нийслэлээс тэр дүүрэг, орон нутгаас тэр сумын, тэр багийн иргэдэд гэж хийсэн. Судалгааны үр дүн нь юу гэж гарсан гэхээр Монгол Улсад сүрьеэгийн тохиолдол 13,000-14,000 байх ёстой, та нар хүмүүсээ илрүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Тэгвэл 2022 онд хийгдсэн судалгаагаар 2803 иргэн сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдсон. Гэтэл сүрьеэ өвчнөөс болж нас барах тохиолдол нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчний халдвар авсан иргэн амьдралаа залгуулах гэж зүтгэсээр байгаад эмнэлэгт хандахдаа хожуу хандах болсон.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг нийлээд 800,000 орчим мянган хүн амтай. Нийслэлд халдвар авсан  иргэдийн 50 хувь нь дээрх хоёр дүүргийн иргэд байдаг.

Учир нь тус хоёр дүүрэг захруу байрлалтай, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, ажил эрхлэх боломжгүй хүмүүс байдаг. Улс орны хувьд өвчлөлийн тохиолдол төмөр зам дагасан бүс нутгуудаар их байдаг. Өөрөөр хэлбэл Дархан, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад өвчлөл ихтэй байдаг.

-Хүмүүс сүрьеэ өвчин гэхээр л зайгаа барих, нийгмээс тусгаарлах хандлагатай байдаг. Энэ тал дээр.

-Сүрьеэ өвчнийг уушгины болон уушгины бус гэж хоёр ангилна. Уушгины сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүн л бусдад халдвар тараана. Уушгины бус сүрьеэтэй бол хэнд ч халдвар тараахгүй гэсэн үг. Уушгины бусад эрхтэнд хүний үс, хумснаас бусад бүх эрхтэн орно.  Ямар нэгэн эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд сүрьеэгийн нян очиж суугаад өвчин үүсгэдэг. Гэмтэл авсан хүн ясны сүрьеэ тусах, чих байнга үрэвсдэг байсан хүн чихний сүрьеэ, дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй нүдний сүрьеэ өвчин үүсдэг. Энэ ташрамд хүүхдүүдийн утасны хэрэглээг хянахгүй бол нүдний сүрьеэ өвчний тохиолдол нэмэгдэж байна. Энэ өвчнийг эмчлэхгүй удаан явснаас үүдэж нүд сохрох аюултай.

-Сүрьеэгийн нян орчинд хамгийн их үрждэг вэ? Бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Сүрьеэгийн нянгийн тааламжтай орчин нь харанхуй, чийглэг, агаарын солилцоо хийгддэггүй газар байдаг. Өөрөөр хэлбэл тоос шороо ихтэй газар болох оёдлын үйлдвэр, архивын газар, угаалга индүүдлэг хийдэг газар, подволд ажилладаг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлалтай.

Тийм учраас аль болох ажиллаж буй орчиндоо агаар салхи, гэрэл оруулах, амралт ажлаа зохицуулах, дархлаагаа дэмжих, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, эрдэс, витаминаа нөхөх шаардлагатай.

-Ямар шинж тэмдэг илэрвэл хаана хандах ёстой вэ? 

-Монголчуудын хэнэггүй зан байдаг. Ханиалгыг зовуурь гэж ер боддоггүй. 14 хоногоос дээш ханиалгаад, цэр гарч байгаа бол эмчид хандах хэрэгтэй. Үүнээс гадна унтаад, ядраад, бүх зүйлд дургүй болчихвол та эмнэлэгт хандах хэрэгтэй. Шөнө хөлрөх, хоолонд дургүй болох, турах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрвэл та өрх, дүүргийн эмчид хандаж, цээжний зураг авахуулан шинжилгээ хийлгээрэй. 

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
652081
8 эможи

С.Лхагвадулам
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up