АШУҮИС: Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд “ЦОЛ“ гардууллаа АШУҮИС: Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд “ЦОЛ“ гардууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС: Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд “ЦОЛ“ гардууллаа

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны тогтоол, Захирлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/197 тоот тушаалаар Монгол Улсын Боловсрол, Эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих их үйлсээрээ манлайлсан эрдэмтэн багш, эмч, судлаач нарт эрдмийн цол гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, эрдмийн зөвлөлийн гишүүд, захирлын зөвлөлийн гишүүд, тэнхимийн эрхлэгчид, эрдэмтэн профессор багш, эмч нар болон төгсөгчид, тэдний гэр бүл, найз нөхөд, оюутан шавь нарын төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Хурлыг нээж АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар цол хүртсэн эрхэмүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ "Өнөөдөр АШУҮИС-ийн баярын өдөр тохиож байна. Эрдмийн цол, зэрэг авч байгаа эрхмүүдэд баяр хүргэе. Та бүхэн хийсэн ажил, бүтээсэн үйл, багшилсан хөдөлмөрөөрөө АШУҮИС-ийн нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж яваа эрхэмүүд шүү. 

Манай сургууль дэлхийн шилдэг сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилгыг биелүүлэхэд та бүхний хүч, хөдөлмөр хамгийн их шүү гэдгийг онцолмоор байна." гэдгийг онцоллоо. 

“ХҮНДЭТ ПРОФЕССОР” цолоор Монгол улсын гавьяат багш, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бодийн Дагданбазар, Япон улсын Жичигийн анагаах ухааны их сургуулийн Халдвар ба дархлаа судлалын салбар, Вирүс судлалын тэнхимийн профессор Хироаки Окамото, Япон улсын Ойта их сургуулийн дэд захирал профессор Ёшио Ямаока нар хүртсэн юм. 

Arslan.mn

Япон улсын Ойта их сургуулийн дэд захирал профессор Ёшио Ямаока: 

Миний бие АШУҮИС-тай 10 жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Миний бие Монгол Улсын хэмжээнд H.pylorl-ийн өвөрмөц хэв шинжүүд, тархалт, тэсвэржилт болон ходоодны хорт хавдрын, ийдлсийн маркерийг судлах ажлыг хийж байна. Үүнээс гадна АШУҮИС-ийн нэр дээр олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 17 өгүүлэл нийтлүүлж, гурван багшийн докторын ажлыг удирдан зохион байгуулсан. Миний бие Япон улсаас хоёр хоногийн хугацаатай ирсэн бөгөөд энэ өдрүүдэд Хүндэт профессор хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Цаашид манай сургууль АШУҮИС-тай өргөн хүрээнд хамтран ажиллах зорилготой ажиллаж байна. Маргааш бид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. 

Arslan.mnАНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ПРОФЕССОР” ЦОЛЫГ

  1. Анагаах ухааны доктор, дэд профессор Лхагваагийн Ундрам
  2. Анагаах ухааны доктор, дэд профессор Лувсангийн Мөнх-Эрдэнэ
  3. Эмзүйн ухааны доктор, дэд профессор Дамдинжавын Даваадагва
  4. Анагаах ухааны доктор, дэд профессор Авирмэдийн Балжинням
  5. Анагаах ухааны доктор, дэд профессор Болдбаатарын Дамдиндорж
  6. Анагаах ухааны доктор, дэд профессор Лувсанноровын Отгонбаяр
  7. Анагаах ухааны доктор, дэд профессор Дашцэрэнгийн Мягмарцэрэн

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “ДЭД ПРОФЕССОР” ЦОЛЫГ

  1. Анагаах ухааны доктор Яндагийн Мөнхдэлгэр
  2. Анагаах ухааны доктор Бадрахын Бурмаа
  3. Анагаах ухааны доктор Даваасүрэнгийн Оюунсүрэн
  4. Анагаах ухааны докто Аюушийн Энх-Амар
  5. Анагаах ухааны доктор Мэндсайханы Наранпүрэв
  6. Анагаах ухааны доктор Төмөр-Очирын Ганцэцэг
  7. Анагаах ухааны доктор Гончигийн Энхмаа
  8. Анагаах ухааны доктор Лхагвадоржийн Саямаа
  9. Техникийн ухааны доктор Цэндийн Жавзмаа
  10. Анагаах ухааны доктор Загдсүрэнгийн Болортулга
  11. Анагаах ухааны доктор Буянтогтохын Дэжидмаа
  12. Анагаах ухааны доктор Баярмагнайгийн Сапаар
  13. Эмзүйн ухааны доктор Баттулгын Тунгалаг
  14. Анагаах ухааны доктор Сайннямбуугийн Мягмарчулуун
  15. Анагаах ухааны доктор Идэшийн Болормаа
  16. Анагаах ухааны доктор Жагдагсүрэнгийн Даваалхам
  17. Анагаах ухааны доктор Дамбаагийн Наранзул
  18. Анагаах ухааны доктор Энхтөрийн Амарсанаа
  19. Анагаах ухааны доктор Цагаанхүүгийн Сарнай
  20. Боловсролын ухааны доктор Баяраагийн Мэндхүү

АШУҮИС-ийн “Хүндэт профессор”, “Зочин профессор”, “Профессор”, “Дэд профессор”, “Клиникийн профессор” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нийт эрдэмтэн багш нартаа цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх, эмчлэн сэргийлэх ариун үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651997
2 эможи

Зочин
2023-10-20 11:40
Hend hurteeltei medee ve
keyboard_arrow_up