УНТЭ гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНХАУ-ын Шилийн гол аймгийн НЭ-тэй хамтран ажиллана УНТЭ гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНХАУ-ын Шилийн гол аймгийн НЭ-тэй хамтран ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНХАУ-ын Шилийн гол аймгийн НЭ-тэй хамтран ажиллана

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь гадны хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажилладаг.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр буюу 2023.10.17-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн Гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Arslan.mn

Уулзалтад УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн Гол аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд захирал Шиао Жанг Жүн, мэс заслын тасгийн эрхлэгч Жанг Нан, сургалт судалгааны хэлтсийн дарга Лю Шү Жүн, эмч Чу Ри Яа нар оролцлоо.

УНТЭ нь тус эмнэлэгтэй 2018 оноос хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төв, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон Шилийн Гол аймгийн нэгдсэн эмнэлэгтэй гурвалсан хамтын ажиллагааний санамж бичиг байгуулснаа хэрэгжүүлэх, бэтэг өвчний тухай судалгааны ажлын эхлэлийн тавив.

Мөн ерөнхий мэс засал судлал болон бусад чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх зэрэг олон ажлыг төлөвлөж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651874
0 эможи

keyboard_arrow_up