С.ЭНХБОЛД: 3 эмнэлгийн хамтарсан баг Төв аймагт ажиллаж, эрт илрүүлэгт “МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫГ” түлхүү хамруулна С.ЭНХБОЛД: 3 эмнэлгийн хамтарсан баг Төв аймагт ажиллаж, эрт илрүүлэгт “МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫГ” түлхүү хамруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: 3 эмнэлгийн хамтарсан баг Төв аймагт ажиллаж, эрт илрүүлэгт “МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫГ” түлхүү хамруулна

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 33 хувь нь эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байгаа юм. Эдгээр иргэдийн 51 хувь нь Улаанбаатар хотод, 49 хувь хөдөө орон нутгийн иргэд байгаа юм.

Тиймээс хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор лавлагаа шатлалын эмнэлгүүд буюу Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамтарсан баг Төв аймагт ажиллаж, 27 сумын иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахаар хөдөллөө.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд нэг сая гаруй иргэд хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 51 хувь нь Улаанбаатар хотынх бол 49 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Тийм учраас хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах зорилгоор гурван эмнэлгийн хамтарсан багийг гаргаж, хөдөө орон нутгийн иргэдийг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлж байна. Эдгээр багийн эмч, мэргэжилтнүүд малчид, тариаланчидыг үзлэгт түлхүү хамруулахад анхаарч ажиллана. Эхний ээлжинд хамгийн их сумдтай Төв аймгийг сонгосон бол үргэлжлүүлэн баруун болон зүүн аймгуудаар баг явна. Энэ удаагийн үзлэгт лавлагаа шатлалын гурван эмнэлэг болон бусад нарийн мэргэжлийн эмч нийлсэн нийт 60 гаруй эмч нарын баг бүрэлдэхүүнтэй баг 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ирэх сарын 08-ны өдрийг хүртэл үзлэг оношилгоог хийнэ.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга М.Мөнгөнхуяг:

Эрүүл мэндийн сайдын №256 дугаар тушаалын дагуу УХТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн хугацаанд дөрвөн аймгийн 20 гаруй суманд хүрч ажилласан. Энэ удаад зүрх судас, хоол боловсруулах, уян дурангийн шинжилгээ, дүрс оношилгоо зэрэг 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Төв аймгийн есөн суманд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог хийхээр хөдөлж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь маш чухал. Бид өмнө нь хийсэн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны үзэр нилээдгүй олон хортой болон хоргүй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлсэн. Төв аймгийн алслагдсан сумдын иргэддээ эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна.

Arslan.mn

УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Доржханд:

УНТЭ нь ард иргэдэд эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээг үзүүлж ажиллаж байна. Үүнээс гадна хөдөө орон нутагт баг гарган ажиллаж, өнгөрсөн хугацаанд дөрвөн аймагт эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээний ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр УГТЭ, УХТЭ, хувийн хэвшлийн Клинико эмнэлэг болон Эрүүл мэнд хөгжлийн зуун ТББ-тай хамтарсан багууд Төв аймгийн сумдад ажиллахаар хөдөлж байна. Энэ үеэр манай эмнэлэгт хийгдэж эрт илрүүлгийн багцын үйлчилгээг хөдөө орон нутагт бүрэн хэрэгжүүлнэ. Зөөврийн уян дуран, угаалга ариутгалыг стандартын дагуу хийнэ. Манай эмнэлгээс найман нарийн мэргэжлийн эмч ажиллах бол хувийн хэвшлийн Клинико эмнэлгийн 11 эмч, мэргэжилтнүүд энэ удаагийн үзлэг оношилгоог хийнэ.

Arslan.mn

Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651061
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up