ГССҮТ: Алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ ГССҮТ: Алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ: Алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийлээ

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Өвөрхангай аймагт ажиллажээ. Тэд гавал тархины, цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч С.Сайнзаяа, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч Д.Энхжаргал багтсан бөгөөд Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Б.Гангамөрөн, С.Батмягмар, мэдээгүйжүүлгийн эмч Д.Очирдорж, сувилагч Н.Уранбилэг нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна хэмээн ГССҮТ-өөс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651038
0 эможи

keyboard_arrow_up