ХӨСҮТ нь Японы Амино Апп компанитай хамтран судалгааны ажлаа өргөжүүлнэ ХӨСҮТ нь Японы Амино Апп компанитай хамтран судалгааны ажлаа өргөжүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ нь Японы Амино Апп компанитай хамтран судалгааны ажлаа өргөжүүлнэ

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр Халдварт Өвчин судлалын Үндэсний төвд  Япон Улсын Амино Апп компанийн Судалгаа хөгжлийн төвийн захирал Таканара Жүн, менежмент хариуцсан захирал Сэкино Кото нар ажиллаж, эмнэлзүйн алба, тандалтын албаны эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Сургалтыг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “Япон Улсаас ирсэн судлаачид манай эмч, мэргэжилтнүүдэд зориулан сургалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Манай эмнэлэг нь халдварт өвчний тандалт, халдварт өвчний бодлогын бичиг баримт, удирдамж, заавар, төсөл хөтөлбөр боловсруулах, дархлаажуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, халдварт өвчний лавлагаа лаборатори, лабораторын гадаад дотоод чанарын хяналт, талбарын тархвар судлал, хүн амыг халдварт өвчний мэдээлэл, сурталчилгаа, дэгдэлт, цар тахлын эрсдэлийн харилцааг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг маш олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Бид Амино Апп компанитай хамтран халдварт өвчний үед хэрэглэх дархлаа дэмжих бэлдмэлүүдийг турших, хамтарсан судалгааг хийх тал дээр хамтран ажиллахаар талаар ярилцлаа. Ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Энэ үеэр Амино Апп компаний Судалгаа хөгжлийн төвийн захирал Таканара Жүн нь “Төрөл бүрийн халдварт өвчинтэй тэмцэхэд АНСС-ын гүйцэтгэх үүрэг сэдэвт лекцийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650891
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up