“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, урвалж оношлууртай боллоо “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, урвалж оношлууртай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 13, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, урвалж оношлууртай боллоо

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

Японы олон улсын ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг Монгол Улсын талаас  Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв/ХӨСҮТ/, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Японы сүрьеэ судлалын хүрээлэн хамтран 2020 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Уг төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид 2021-2023 онд нэг тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж, оношлуурыг хүлээж аваад байна. Тэгвэл өчигдөр тоног төхөөрөмж хүлээн авах гэрээг байгуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлыг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Япон улсын Хоккайдо их сургуулийн мал эмнэлгийн факультет профессор, САТРЕПС төслийн  ахлах үндсэн судлаач Кимура Такаши болон бусад албаныхан оролцлоо. 

Уг төсөл нь сүрьеэ, ям өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд зоонозын өвчнийг нарийвчлан судлах шинжлэх ухааны түшиц баазыг Монгол Улсад байгуулах зорилготой хэрэгжиж байгаа юм. Үхрийн сүрьеэ болон ям өвчний лабораторийн оношилгоонд шинэ техник технологийг нэвтрүүлэх, тогтолцоог шинэчлэх замаар  оношилгоог сайжруулах, зоонозын өвчний тархалтыг молекул эпидемиолгийн аргаар үнэлэх юм.

Arslan.mn

Боловсон хүчнийг чадавхжуулахад Төслийн санхүүжүүлэгчийн зүгээс дэмжлэг үзүүлж Бүрэн геномын дараалал тогтоох дараагийн үеийн технологийн чиглэлээр 2 мэргэжилтэн, сүрьеэгийн халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээний чиглэлээр 2 мэргэжилтэнг хилийн чанадад сургаад байна. Цаашдаа биоинформатик, үхрийн сүрьеэг илрүүлэх LAMP шинжилгээний чиглэлээр мэргэжилтэн Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хоккайдо их сургуульд мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Дэвшилтэт техник төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг чадавхажсан боловсон хүчин үр өгөөжтэй ашигласнаар бид зоонозын өвчний оношилгоонд ахиц дэвшлийг авчрах болно.

Мөн  профессор Т. Кимура, судлаач М.Накаси нар үхрийн сүрьеэ, ям өвчнийг оношилгоонд ашиглах Ink-Jet принтер төхөөрөмжийг Микобактерийн лабораторид суурилуулж, лабораторийн мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650737
0 эможи

keyboard_arrow_up