А.Ханхонгор: “Дур мэдэн” кальци, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна А.Ханхонгор: “Дур мэдэн” кальци, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Ханхонгор: “Дур мэдэн” кальци, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна

2023 оны 9 сарын 07

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ)-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгортой түрүү булчирхай болон бөөр чулуужих өвчний талаар ярилцлаа. 

Бөөрний тасаг нь ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

Бөөрний мэс заслын тасаг нь бөөр шээсний замын бүх төрлийн мэс засал хийж байгаа. Тухайлбал,

  • Бөөр шээсний замын хорт хавдар, чулуужих өвчин
  • Бөөрний хавдар
  • Түрүү булчирхайн хавдар
  • Эр бэлэг эрхтэн хийгдэх нөхөн сэргээх мэс засал,
  • Гоо сайхны мэс засал
  • Эрэгтэй, эмэгтэй шээс бэлгийн  сүвний болон шээс  задгайрлын мэс засал зэрэг  төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Мөн сүүлийн жилүүдэд  бөөрний хорт хавдар, түрүү булчирхайн болон бөөр шээсний замын чулуужих өвчний үеийн мэс засал, эр бэлэг эрхтний нөхөн сэргээх мэс заслуудыг эрчимтэй хийж байна.

Бөөрний чулуужих өвчин талаар мэдээлэл өгнө үү?

Бөөрний чулуужих өвчин нь удамшлын өвчин биш, халдварт өвчин биш зөвхөн хүн өөрийн хувийн амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсгэдэг өвчин.  

Хамгийн гол шалтгаан нь идэж хэрэглэж буй хоол хүнс, ууж буй шингэний хэмжээнээс хамаардаг.  Хүний биед орж байх ёстой шингэн биеийн жин тутамд 0,4мл гэж бодвол 70 кг жинтэй хүн хоногт 2,8 литр ус уух ёстой. Хүний биеэр орж байгаа шингэн бүр бөөрөөр дамжин шүүгдэж байдаг. Тэр шээсэнд химийн болон физикийн элэментүүд хуримтлагдаж байгаа. Үндсэндээ бол нэг нэгээрээ байж байгаад талст хэлбэрт орон чулуу үүсдэг. Энэ чулуу нь бөөрний аль нэг аяганд хуримтлагдаж байгаад нэгэн тохиолдлоор унадаг. Жишээ нь нэг өдөр их хэмжээний шингэн уух эсвэл бөөр доргих үед бөөрөнд байгаа чулуу унана гэсэн үг. Чулуу унах явцдаа маш хүчтэй өвдөлт өгдөг. Энэ үед байж суухын аргагаүй өвдөж өвчтөн эмнэлэгт ханддаг.

Ирсэн өвчтөнүүдийн  50 хувь нь яаралтай хагалгаанд ордог, үлдсэн 50 хувь нь чулууний хэмжээ, нягтралаас хамаарч  эмийн эмчилгээнд ордог.

Сүүлийн үед хүмүүс дархлаагаа дэмжих нэрийдлээр “дур мэдэн” кальци, витамин C, витамины комплекс  болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Гэтэл энэ нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна.

Мөн нэгэнт чулуу үүссэн тохиолдолд эм уугаад хайлуулна гэхэд хэцүү. Бөөрний чулууг авахдаа бүтэц болон чулууны нягт, хэмжээнээс хамаарч багахан чулуутай хүнд ямар эмийн эмчилгээ хийх, их чулуутай хүнд  мэс засал хийхээ сонгоно. 

Манай эмнэлэгийн  яаралтай түргэн тусламжийн төвөөр хоногт 2-3 хүн ирж байна. Чулуу нь бараг олгой авахуулах дайны хэмжээнд хүрсэн гэхэд болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ирж байгаа өвчтөнүүд  шингэн юм сайн уу гэж зөвлөнө. Мөн дээрээс нь  пицца, бургер, дарсан огурцы, шарсан төмс, түргэн хоол  гэх мэт химийн найрлагатай, удаан хадгалагддаг бүтээгдэхүүнүүдээс  татгалзах хэрэгтэй.

Өдөр болгон иддэг махан хоолоо 7 хоногийн нэг өдөр нь өөрчлөх. Тахиа,загасны мах нарийн ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй. 

Мөн цагаан идээний хэт их хэрэглээ нь (их сүүтэй цай уух, тараг ихээр уух)  биед орж задрахдаа гажилж ээдэн сөргөөр нөлөөлдөг. Нэмэлтээр витамин С. Витамины комплекс дур мэдэн уухгүй байх. Хөлөрдөг хүмүүс байдаг. Шингэн уудаг хирнээ их хөлөрдөг хүмүүст шингэний хэмжээгээ 2 дахин нэмэх хэрэгтэй.

Түрүү булчирхай өвчний талаар мэдээлэл өгнө үү?

Түрүү булчирхайн хортой болон хоргүй томролт гэж үздэг бөгөөд ихэвчлэн 45-аас дээш насны бэлгийн үйл ажиллагааны хямралд өртсөн, мөн бөөр шээсний замын үрэвслээр  их өвдөх нь түрүү булчирхайн томрол явагдах нөхцөл болдог.  Түрүү булчирхай нь өөрөө давсгийн доор байрлалтай, шээсний сүвийг бүсэлж ороож байрладаг учраас ерөнхийдөө хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь шээсний гарц багасаж , гарцны саатал дутуу, ойр ойрхон шээх, дүлж шээх, шээсний эрч муудах, шинж тэмдгүүд илэрч байгаа. 

Гадны оронд 65-аас дээс насанд гэж үздэг бол монгол оронд харьцангуй эрт буюу 45-50 насны хооронд түрүү булчирхайн зовиуртай хүмүүс их ирж байна.

Эрэгтэй хүний цэвэршилт нь эмэгтэй хүнийг бодвол маш хурдан явагддаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн 10 жилийн дотор цэвэршдэг бол эрэгтэй хүмүүс 2-3 жилийн дотор цэвэршдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650583
2 эможи

DR. ADITY
2024-08-23 14:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-08-23 14:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зол
2024-04-29 00:54
Баярлалаа
Зочин
2023-09-07 23:07
Үнэн там юмаа цаг үргэлж хавдар, хортой,хоргүй хавдар гээд хашгирчих юмаа үнэн хэцүү байнаа.
keyboard_arrow_up