ТОДРУУЛГА: Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар, сарвууны тасагт эмчлүүлж байна
2023 оны 9 сарын 07
Өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр Улсын арслан М.Бадарч осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн.
Тэгвэл Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.
Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна.Ослын улмаас М.Бадарчийн гар гэмтсэн бөгөөд ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор түүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг тус эмнэлгээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650579
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: