“Амгалан“ амаржих газар, УХТЭ, СЭМҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар аймгийн иргэдэд ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО хийнэ “Амгалан“ амаржих газар, УХТЭ, СЭМҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар аймгийн иргэдэд ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Амгалан“ амаржих газар, УХТЭ, СЭМҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар аймгийн иргэдэд ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО хийнэ

2023 оны 9 сарын 04

Arslan.mn
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд лавлагаа шатлалын болон  төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна. 

Тэгвэл Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дараагийн ээлжийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг  өнөөдөр Сүхбаатар  аймгийг зорилоо.  Тэд тус аймагт 10 хоногийн хугацаатай ажиллаж, иргэдийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах юм.

Мөн үүнээс гадна өмнө нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд ороод өвчлөлтэй гарсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийнэ.

"Сүхбаатар аймгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, ажлын байрны сургалт зохион байгуулна"

Arslan.mn

Энэ талаар Амгалан амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгч Б.Нямцэцэг “ Орон нутгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах иргэдийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр өнөөдөр Амгалан амаржих газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Сүхбаатар аймаг руу гарч байна. 

Эмч нарын багт эмэгтэйчүүдийн хавдрын эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, дотор, эхо болон дурангийн эмч нар багтаж, нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийнэ.  Мөн  орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, ажлын байрны сургалт зохион байгуулан, эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана гэдгээр онцлогтой.

Нөгөө талаас эрт илрүүлэг үзлэг, оношилгоог орон нутагт эрчимжүүлснээр  аймгуудын сумын алслагдсан багт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах боломж бүрдэж байна. 

Өнөөдрөөс эхлэн 10  хоногийн хугацаатай  нарийн мэргэжлийн баг ажиллах учраас Сүхбаатар аймгийн иргэдийг  эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэдгийг онцлов.

Arslan.mnНарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутагт очиж үзлэг хийхээс гадна иргэд, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгож, жирэмсэн ээжүүдэд хяналт, эмэгтэйчүүдийн хавдрын урьдал умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, өвчний оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм.

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, СЭМҮТ, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв –II зэрэг эмч нарын нэгдсэн баг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг долоон аймагт эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650463
1 эможи

keyboard_arrow_up