“АШУҮИС“ сургалтын хөтөлбөрөө ОУ-ын магадлан итгэмжлэлд хамруулж, 9 орны 310 гадаад оюутныг давхар “ИХ ЭМЧЭЭР“ бэлтгэж байна “АШУҮИС“ сургалтын хөтөлбөрөө ОУ-ын магадлан итгэмжлэлд хамруулж, 9 орны 310 гадаад оюутныг давхар “ИХ ЭМЧЭЭР“ бэлтгэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“АШУҮИС“ сургалтын хөтөлбөрөө ОУ-ын магадлан итгэмжлэлд хамруулж, 9 орны 310 гадаад оюутныг давхар “ИХ ЭМЧЭЭР“ бэлтгэж байна

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллагын нэг болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Монгол Улсын Ардын багш, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам болон тус сургуулиас төрөн гарсан гавьяат, эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцлоо. 

Arslan.mn
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Бид ирэх жилүүдэд дэлхийн шилдэг сургуулийн нэг болохын төлөө тэмүүлж ажиллаж байна. Манай сургууль нь өргөжин тэлж, мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна. Бид сургалтын чанарын сайжруулах чиглэлээр хөдөө, орон нутгийн гурван сургуульдаа тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна сургалтын гурван хөтөлбөрийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Энэ бол маш том амжилт. Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн олон улсын олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн жил 42 шинэ төслийг эхлүүлсэн байна.

АШУҮИС нь 7,2 хувиа судалгаа, шинжилгээнд зарцуулдаг. Дэлхийн хөгжсөн орнууд төсвийнхөө 4-5 хувийг зарцуулдаг бол бид 7,2 хувийг нийт эрдэм, шинжилгээний судалгаанд зарцуулж байгаа. Бодлогын хувьд энэ нь томоохон өөрчлөлт хийж байна. Өмнө нь бусад орны профессоруудын бодлогоор явдаг байсан бол одоо хамтарсан судалгаа, шинжилгээ, хамтарсан патент эзэмших, хамтарсан бүтээл гаргах тал дээр ажиллаж байна. Жишээ нь БНСУ-тай хамтран адууны арьснаас сайн чанарын коллаген ялгаж авч байна. Энэ нь эмчилгээ, үйлчилгээ, гоо сайхны, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чиглэлээр хамгийн сайн коллагеныг ялгаж авч чадсан. Одоо үүнийг цааш нь технологио суурьшуулах юм. Энэ жил АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад 1961 оюутан шинээр элссэн. Хөдөө, орон нутагт 830 оюутан элссэн. Ингээд нийтдээ 2700 гаруй оюутан шинээр элссэн. Үүнд 9 орны 310 гадаад оюутан сурч байна. Оюутны тоог тогтвортой хэмжээнд барина. Тооны хэмжээг багасгах, чанар дээрээ анхаарах асуудал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.” хэмээлээ. 

АШУҮИС нь харъяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын суурь боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэдэг том сургууль. Энэ жил тус сургуулийн 1-6 дугаар дамжаанд нийт 16,000 гаруй оюутан суралцаж байна. АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгосон. Ингэснээр тус сургуульд суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж буй багш, судлаач, эрдэмтдэд мэргэжлээрээ өсөн дэвших, сургалтын чанарт маш том ахиц гарна гэж харж байна. Үүнээс гадна ганцхан дотооддоо боловсон хүчин бэлтгэдэг байсан бол өнөөдөр олон улсын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, өндөр хөгжилтэй орноос АШУҮИС-д 300 гаруй оюутнууд суралцаж байна. Энэ нь тус сургуулийн сургалтын чанар ямар түвшинд байгааг харуулж байгаа маш том үзүүлэлт юм. Бид сувилагчийн хомсдолыг бууруулах тал дээр анхаарч, БШУЯ-тай хамтран ажиллаж байна” хэмээн онцоллоо. 

Arslan.mn

Энэ жил тус сургуулийн харьяа хоёр цэцэрлэгт 275 хүүхэд, хоёр лицей сургуульд 563 хүүхэд элсэн орсон бол бүрэлдэхүүн их сургуульд 1961 оюутан шинээр элсэн оржээ. Үүний дотроос есөн орны 310 гадаад оюутан суралцаж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650388
0 эможи

keyboard_arrow_up