Ж.Нарангэрэл: Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглана Ж.Нарангэрэл: Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Нарангэрэл: Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглана

2023 оны 8 сарын 23

Arslan.mn

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал өнөөдөр болж байна.

Тус хурлыг Эрүүл Мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд БНСУ, Япон, ОХУ, Малайз, Тайланд, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаач, ДЭМБ, ЭМЯ, Глобаль сангийн төлөөлөл болон салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Энэ үеэр Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл " Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Глобаль сангийн зүгээс Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх, сэргийлэхэд нийт 85 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн. 

Глобаль сангийн төсөл 3 жилээр сунгагдаж явдаг. Ирэх оны нэгдүгээр сараас шинэ төсөл эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Шинэ төслөөр сүрьеэгийн эрт илрүүлгийг сайжруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, мөн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, хяналтад орчин үеийн дижитал технологи, хиймэл оюун ухааныг оролцуулахаар төлөвлөж байгаа. Мөн энэ үйл ажиллагаанд зөвхөн төрийн байгууллага тэр дундаа эрүүл мэндийн байгууллага гэлтгүй  бусад салбаруудыг хамтран оролцох бололцоог хангаж байж сүрьеэ өвчнийг таслан зогсох, эрт илрүүлэг боломжтой. Тиймээс энэ чиглэлд үйл ажиллагаа илүү чиглүүлнэ." гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650025
0 эможи

keyboard_arrow_up