Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн цар тахлын үеэр сурсан “САЙН ТУРШЛАГАА“ үргэлжлүүлнэ Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн цар тахлын үеэр сурсан “САЙН ТУРШЛАГАА“ үргэлжлүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн цар тахлын үеэр сурсан “САЙН ТУРШЛАГАА“ үргэлжлүүлнэ

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

Өчигдөр буюу 08 дугаар сарын 14-ний өдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд "БНСУ-ын халдварт өвчинтэй тэмцэх 3Т олон улсын стандартчиллын загвар ашиглалтын чадавхийг бэхжүүлэх" сургалтын нээлт боллоо. 

Нээлтийн арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, КОЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Пэг Минжү, Soonchunhyang их сургуулийн Сөүл эмнэлгийн ОУ-ын эрүүл мэндийн төвийн дарга Ю Бёнүг нар болон сургалтад сонгогдсон үндэсний төвүүдийн төлөөллүүд оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа  "ХӨСҮТ нь халдварт өвчний тандалт, халдварт өвчний бодлогын бичиг баримт, удирдамж, заавар, төсөл хөтөлбөр боловсруулах, дархлаажуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, халдварт өвчний лавлагаа лаборатори, лабораторын гадаад дотоод чанарын хяналт, талбарын тархвар судлал, хүн амыг халдварт өвчний мэдээлэл, сурталчилгаа, дэгдэлт, цар тахлын эрсдэлийн харилцааг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг маш олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Бидний хувьд коронавирусийн цар тахлын үеэр сурсан сайн туршлагаа үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн урилгаар ирсэн БНСУ-ын профессорууд болон мэргэжилтнүүд энэ сарын 14-18-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан БНСУ-ын үндэсний өвчний хяналтын тогтолцоо ба хилийн чанад дахь халдварт өвчний шилжилт хөдөлгөөн зэрэг олон сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцах бөгөөд сургалтад ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг үндэсний төвийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649704
1 эможи

keyboard_arrow_up