УНТЭ, ГССҮТ-ийн хамтарсан баг “ТӨРИЙН СОЁРХОЛ“ хүртлээ УНТЭ, ГССҮТ-ийн хамтарсан баг “ТӨРИЙН СОЁРХОЛ“ хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ, ГССҮТ-ийн хамтарсан баг “ТӨРИЙН СОЁРХОЛ“ хүртлээ

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хамтарсан багийн гишүүд болох УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван нарын "Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ТӨРИЙН СОЁРХОЛ" хэмээх эрхэм хүндэт шагналыг олголоо. 

Шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдэд “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртээдэг билээ.

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр "УНТЭ болон ГССҮТ-ийн хамтарсан баг "Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээрээ "Төрийн соёрхол" хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ бол биднийг, манай баг хамт олныг өндрөөр үнэлж буйг харуулж байна. Энэ нэр хүндтэй шагналыг ид хийж бүтээх насан дээрээ хүртэж байгаа эмч нартаа баяр хүргэе." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан: 

Том эмнэлгүүдийн хамтарсан баг "Төрийн соёрхол" хүртэж байсан удаагүй. Энэ нь эмнэлгүүд нийлж, нэгдэж хийж бүтээвэл ямар амжилтанд хүрэх вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Монгол Улсын анхны "Төрийн соёрхолт" сувилагч мөн бидэнтэй хамт төрж байгаа. Сувилагч бол эмч нартай мөр зэрэгцэн ажилладаг, бүтээлийг бүтээхэд гар бие оролцдог хүмүүс гэдгийг харуулж байна. Бид 2011 онд энэхүү эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10,000 гаруй иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. 

Arslan.mn

Үүнээс гадна УНТЭ-ийн Амбулаторын тасгийн эрхлэгч н.Бөхчулуун, Чанарын албаны мэргэжилтэн н.Оюунбилэг нар төрийн дээд одон медаль болох "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
12
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
648824
25 эможи

Dr. Aditya
2023-08-26 21:54
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-07-09 15:59
Мөхнсайхан эмч шударга шулуун баг хамт олноо сайн удирддаг чадвартай эмч болох нь ковидийн үед харагдсан. Сарангэрэл авгай сайд хийж байсан сэтгүүлч асуулт асуухад бүх юм бэлэн ковидийн бэлтгэлээ хангасан гэж ийш тийш харж хариулсныг иргэд мартаагүй. Мөнхсайхан эмч тухайн үед 1 эмнэлэгийн дарга байсан хариулахдаа бид бэлтгэл хангалтгүй байна гэдгээ бодитоор ярьж эмнэлэгийн талаар юу хийх ёстойг бүрэн дүүрэн хариулж байсан. Дараа нь сайд болж их ажил нугалсныг ахмадууд бахархан ярьдаг. ЭМ Я сайдаараа ажилласан бол маш их ажил нугалах залуу байсан.
зочин
2023-07-09 13:33
Алтан гартай эмч, сувилагч нарт баяр хүргэе!
Zochin
2023-07-09 11:30
Отгонбаяр эмч маань энэ ажлыг мөн гардан хийдэг мундаг эмч шүү.
Зочин
2023-07-09 10:27
Мөнгөөр доктор болно Бас болоогүй эргүй Хүрэлсүхийнг дагздаж Төрийн соёрхолт хүртэн ичиж амьдар аач
S.Munhjargal
2023-07-08 21:42
Nudee olson shagnal bnas bayar hurgue ard irgediinhee tuluu noir hooloo martan tsag nargui zutgedev iim l humuus turikn shagnaliig hurteh erhtei
Зочин
2023-07-08 15:53
Ийм л гаваяатай үйлс хийж бүтээж байгаа хүмүүсийг шагнаж байх нь маш зөв! Ёстой л нүдээ олсон Шагнал гэдэг чинь л болсон байна!!!!! Баяр хүргэе. Амжилт!
иргэн
2023-07-08 07:49
дээрхи сэтгэгдэл бичсэ хүн хүнийг мэдэхгүй байж битги мэдэмхийр. Мөнхсайхан эмч энэ мэс заслыг монголд нутагшуулсан хүн мөн сайд байхдаа шинэчлэл хийсэн ж: даатгалын эи (үүрээр 5ц аптеKт оочирлож,эмээ авч чаддаггүй бсан)би танихчгүй
Зочин
2023-07-07 20:54
Эмч нарыг дэмжих нь зев. Гэхдээ энэ залуу ч арай дэндэх байх. Еронхийлогчийг зевлеж, ногоон гэрлээр доктор хамгаалж яаж амжуулдаг байнаа!!!
keyboard_arrow_up