ХӨСҮТ: Өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах аргачлал ХӨСҮТ: Өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах аргачлал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах аргачлал

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

Нийслэлд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах аргачлалын талаар мэдээлэл өглөө. 

Гипохлорид:

600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Жавелион:

10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Клорсепт:

10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Тамир-Эм бэлдмэл:

1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.

Эко-00 бэлдмэл:

Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.

Халуун үнс, модны үртэс:

Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648817
0 эможи

keyboard_arrow_up